УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан болж, чуулган хаалтаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай, Төрийн албаны тухай, Улс төрийн намын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Нийгмийн даатгалын багц хууль зэрэг хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас хаврын чуулган болоод цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
Тэрбээр, "Хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. Энэ хаврын чуулганаар маш олон асуудлыг хэлэлцсэн. 200 гаруй хууль тогтоомж баталсан байна. Түүний дотор улс төрийн тогтолцооны шинэчлэлт болсон. Монгол улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Сонгуулийн тухай хууль, улс төрийн намуудын тухай хууль гээд улс төрийн тогтолцооны шинэчлэлийг хийсэн.
Түүнчлэн энэ хаврын чуулганаар авлигын эсрэг хуулийг онцгой анхаарсан. Энэ хууль бол нийгмийн хүлээлт болсон хууль байлаа. Сүүлийн 30 жилийн хугацааны хулгай луйвар илэрлээ. Мөн улс төрд нөлөө бүхий хүмүүс болон төрийн өндөр албан тушаалтнуудын авлига хээл хахууль нийтэд ил боллоо. Ард түмний боломжийг хулгайлдаг гаж байдлыг бид эцэс төгсгөл болгохыг хүчин чармайсны үр дүнд энэ хууль батлагдсан" гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү