УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ. Чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "Хаврын чуулган авилгын эсрэг чуулган байх болно" гэж мэдээлж байсан. Үүнийхээ дагуу энэ хаврын чуулганаар Үндсэн хуулиндаа өөрчлөлт орууллаа. Ингэснээр УИХ 126 гишүүнтэй болж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн Хуулиндаа хийж өглөө. Олон жил өөрчлөх гээд чадаагүй улс төрийн намуудын тухай хуулинд өөрчлөлт орууллаа. Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулж жендерийн 20 хувийг 30 хувь болголоо. 2028 оноос 40 хувь байхаар зааж өглөө. Мөн сонгуулийн үеэр гардаг зардлыг бууруулллаа. Ингэснээр авилга буурах нэг үндэс болох юм. Мөнгөтэй нь биш мэдлэгтэй нь нэр дэвшиж сонгогддог болно.
Авилгалтай тэмцэх дараагийн 6 жилийн үндэсний хөтөлбөрийг баталлаа. Нийтийн албанд хувийн эрх ашгийг зохицуулах тухай хуулийг баталлаа. Ингэснээр Ерөнхийлөгч, УИХ гишүүд, ЗГ-ын гишүүд, аймаг нийслэлийн засаг дарга нарын хамаарал бүхий компани улсын тендер, хөнгөлөлттэй зээл тусламжинд хамрагдахыг хориглолоо. Мөн гэр бүлийн хүмүүс нь өндөр албан тушаал хашихыг хориглож өглөө. Хөгжлийн банкны сонсголыг хийлээ. Боловсролын багц хуулийг баталлаа. Олон зүйл заалт шинэчлэн орсон бөгөөд Англи хэлийг бага ангиас нь заахыг хуулинд тусгалаа. Нийгмийн даатгалын багц хуулийг баталлаа. Тэтгэвэр өвлөгддөг боллоо. Төсвийн тодотгол хийж цалин тэтгэврийг нэмлээ" гэв.