Ц.БАТДОРЖ: ТӨЛӨВЛӨЛТГҮЙ ХОТ ГЭДГИЙГ УЛААНБААТАР ХОТООР ЖИШИЖ БОЛНО

Н.ЦАЦРАЛ
2023/07/06

Дөрвөн хоногийн турш орсон борооны улмаас үүдэн “Сэлбэ” голын далан сэтэрч ойр орчмын айлууд болон гараашууд бүхэлдээ усанд автсан байгаа билээ. Жилээс жилд бороо орох болгонд бүхэлдээ усанд автах нийслэл хот өнөөдөр онцгой байдалд шилжлээ.

Тэгвэл цаг үеийн байдлын талаарх мэдээллийг мэргэжлийн хүний судалгаан дор хүргэхээр “Усны барилгын компанийн захирал” техникийн ухааны доктор гавьяат барилгачин Ц.Батдоржтой ярилцлаа.

-4 хоногийн турш орсон борооноос болж Улаанбаатар хотод үүсээд буй үер усны аюул юунаас шалтгаалж байгаа талаар тайлбар мэдээлэл өгч болох уу?

-Би 1998 оноос хойш маш олон усны барилгын зураг төслийг гаргаж байгуулсан. Улаанбаатар хотын баруун, зүүн уулын сувгаас эхлээд Хайлааст, Чингэлтэй, Шинэ гүүрнээс дээш бэлхийн голын үерийн хамгаалалт гээд хэд хэдэн үерийн хамгаалалтыг хийж бариулсан. Өнөөдөр гарсан үерийн байдлыг харахад “Сэлбэ” голын хувьд Дамбадаржаагийн гүүрнээс дээш  50 хувьд нь хүрэхгүй үер явж байна. Энэ удаагийн үер их хэмжээний үер биш дундаждаа орно. Цэвэр хур борооны үер болж байна.

Үер болсон гол шалтгаан нь голын ойр орчимд барилга барьсантай холбоотой. Голтой ойролцоо битгий газар олгооч гэж олон удаа ярьдаг байсан.  Ус дамжин явахгүй байна гэж хэлсэн ч мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсийг ерөөсөө тоодоггүй. Мөнгөний араас явсан газрын наймаачид, бизнесменүүдээс болж ард түмэн хохирч байна.

Миний дээр дурдсанчлан тооцоот усны 50 хувь нь яваагүй байна. Энэ удаагийн үер зүгээр л эхлэл юм. Хэрвээ тооцож байгаа 50 хувь нэмэгдвэл илүү их эрсдлийг иргэд үүрэх хэрэгтэй болно. Тэгэхээр “Сэлбэ” голыг өөрчилж үерийн хамгаалалтын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй.

Тун удахгүй Улаанбаатар хот баасандаа баригдана гэж ярьж байна. Энэ бол үнэн үг. Яагаад гэвэл бүх бохирыг зайлуулах, бохир усны систем одоо болтол дуусаагүй байгаа. 

Учир нь бохирын системийг барих ёстой газар барилга барьсаар байгаад хоолой тавих газаргүй болсон. Муу үг хэлмээргүй байгаа ч сайхан үг хэлэх нөхцөлгүй болжээ.

-Хотын дарга болон удирдлагууд энэ асуудал сүүлийн 30 жилийн турш яригдсан. Нэг ёсондоо хот төлөвлөлт буруу байснаас болж байгаа гэх. Мөн  онцгой, цагдаагийн байгууллагаас иргэдийг хариуцлага алдаж, машин тэргээ холдуулж, үерийн бүсийг чөлөөлөхгүй байна гэх асуудал яригдаж байна. Та хувьдаа энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Санал нэг байна. Урд жил нь хүн урсаад амь насаа алдчихсан үерийн аман дээр дараа жил нь дахиад л айл буучихсан байдаг. Наад газар чинь аюултай амьдарч болохгүй гэхээр “одоо зүгээр” байхаа гэж хэлдэг. Ийм байж болохгүй. Нэг гэр урсаад явчихаар дахиад нэг гарзыг дуудаж байдаг.  Урсгалыг хааж бөглөдөг болохоор бүхэлдээ үерт автах нөхцлийг бүрдүүлдэг. Мөн голын голдирол дээр мод тариад байдаг. Харин ч мод ургасан бол цэвэрлэж авдаг. Мод ургахаар голын урсгалд мөн л саад болж усны түвшин ихсэж халиад явчихдаг. Энэ бүхнийг иргэд төдийлөн сайн ойлгохгүй байна.

-Ус дамжуулах хоолой хангалтгүйгээс болоод усыг соруулж авч байна. Ингээд л аргацаагаад яваад байх уу. Яг ямар арга хэмжээ авах ёстой вэ.

-Өмнөх жилүүдэд ч гэсэн яг л адилхан байсан. Бороо ордог үерт автдаг.

Гэхдээ энэ удаагийн нөхцөл байдлаас харахад олон хүмүүст юм бодогдуулсан том сануулга боллоо. Хотын захиргаа, дээд албан тушаалтнууд юм хийх цаг нь болсон. Хамгийн сүүлийн сануулга бидэн дээр ирсэн гэж үзэх хэрэгтэй. Учир нь цаашдаа усны түвшин илүү их нэмэгдэнэ.

Мөн хот төлөвлөлт үнэхээр буруу явагдсан нь үнэн. Хамгийн чухал зүйл бол хот төлөвлөлтийн зургийг гаргаж ирэх хэрэгтэй байна. Бохир, цэвэр усаа хаашаа урсгах ёстой гээд бүх зүйлээ зураг төсөлдөө оруулж төлөвлөх шаардлагатай байдаг. Гэтэл хаа дуртай газраа өндөр, өндөр барилгууд бариад эхэлчихсэн байна. Энэ асуудал дээр хэн ч хариуцлага үүрдэггүй. 

-Үерийн усыг соруулаад ямар нэгэн гол руу хийдэг гэж байна. Монгол улсын хувьд нүхэн жорлонгоос эхлээд тулгамдаж байгаа асуудлууд их байгаа. Тэгэхэд үерийн бохирдолтой усыг гол руу буцаан хийх нь зөв үү?

-Хөгжсөн орнууд борооны усаа цэвэрлээд голруу цутгадаг. Манайх л борооны усыг их цэвэрхэн цэнгэг гэж бодоод байдаг юм шиг байгаа юм. Тэгж яривал манай оронд бүүр борооны усаар усан сан хийчихсэн. Тэнд нь хүүхэд сэлж байх жишээтэй байна. Ийм мэргэжлийн бус асуудлууд маш их ихээр гарч байгаа. Удирдах газруудад “мэргэжилгүй" мэргэжилтнүүд ихсэж, мэдлэггүй дарга нар олширчээ.  Энэ бүгд бүх ажилд саад болж байна.

-Байшин барилга барих хориотой бүсэд барилга байгууламж барихдаа мэргэжлийн газраас зөвлөх үйлчилгээг авч болдоггүй юм байх даа?

-Хуульдаа заасан заалт гэж байгаа байх. Бид нарт ямар тийм эрх мэдэл нь байх биш. Харин мэргэжлийн үүднээс энд барьвал, ийм эрсдэл үүсэх магадлалтай гэх мэдээллийг өгдөг. Тэгэхээр хуулиа дагаж мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг анзаарч ажлаа явуулдаг баймаар байна. Салбартаа олон жил ажилласан туршлагатай хүмүүс байгаа. Тэр хүмүүсээр л чанартай ажлыг хийлгэх хэрэгтэй.

 Том баг бүрдүүлээд мэддэг хүмүүсийг нь цуглуулчихвал хот сэргээд л эхэлнэ.

Тендер, хууль яриад л байдаг. Яг үнэндээ байгалийн хуульд сөгдөж байна. Анхнаасаа бэлтгэлтэй бэлэн байсан бол ийм асуудал үүсэх байсан уу гэдгийг дээр сууж байгаа хүмүүс бодох л хэрэгтэй.

-Шинэчлэл хийхэд оройтоогүй юу?

-Үерийн ус нэмэгдсээр байна. Их хэмжээний үерийн устай байхад шинэчлэлт явуулна гэдэг бол худал. Мөн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргасан зураг төсөлгүйгээр шинэчлэлт хийгдэхгүй. Онцгой байдал, цагдаагийн албан хаагчид ёстой л ОНЦГОЙ үеийнхээ арга хэмжээг авч байна.

Усанд автсан байшин барилга дахин сэргэх үү гэдэг том асуудал. Дахиж даацаа олж чадахгүй байх асуудал үүсэж мэднэ.

Төлөвлөлтгүй хот гэдгийг Улаанбаатар хотоор жишиж болно. Авто зам, байшин барилга, тог утасны шон гээд л бүгд шамбааралдаж баригдсан. Тэгэхээр дахиад үерлэхэд иргэдийн амь нас эрсдэнэ.

-Улаанбаатар хотын нүхэн гарцад ус дамжуулах хоолой барьж болох уу?

-Нэгэнт барьчихсан газар ус дамжуулах хоолой байршуулна гэвэл хэцүү. Анх барихдаа л ус дамжуулах хоолойг шийдэж өгөх хэрэгтэй байсан. Үүнд хоёрхон л гарц байгаа. Нурааж шинээр барих эсвэл ус соруулах автомат системтэй болох л арга байна. 2-3 диаметр том хоолойтой шахуургаар шавхаж авна. 

Ус гэдэг хонхор газар тогтдог. Уруу газар урсдаг зүйл шүү дээ. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 2024/10/01
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24