Г.Занданшатар: Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-д 100 жилээр газар ашиглуулахтай холбоотой төслийг буцаасан

Н.ЦАЦРАЛ
2023/07/05

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж буй хуулиудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр түүнээс хэд, хэдэн асуудлаар тодруулга авсан юм.

-Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-д 100 жилээр газар ашиглуулахтай холбоотой төслийг хэрхэхээр болсон бэ?

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр 7 хоногт хэлэлцэх асуудлын тов, дараалал, жагсаалтыг баталдаг. Жагсаалтад албан ёсоор энэхүү хуулийн төсөл орж ирээгүй учраас чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхгүй. Түүнээс гадна Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтөд иргэд хийгээд  нийгмийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа. Тиймээс хууль санаачлагч Засгийн газарт буцааж, улмаар  Газрын тухай хуулийн төслөөр холбогдох байгууллага, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, эрдэмтэн, судлаачдын санал бодлыг сонсож,  дахин боловсруулах ёстой гэсэн чиглэл баримталж байна. Иргэний нийгмийн байгууллагууд олон нийтийн санал шүүмжлэлийг авах ёстой учраас хойшлуулсан байгаа. 

-Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд  60 дээр нэмэх нь 40 буюу 100 жилээр газар эзэмшүүлэх заалт байгаа юм уу,  та өөрөө анзаарсан уу?

-Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх тухай асуудал бол яригдсан. Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг дагалдаад Газрын тухай хуулийн төсөлд газрыг 60 жилээр ашиглуулахаас гадна 40 жилээр  сунгаж болох  заалт байсан. Энэ асуудлыг Газрын багц хуультай нийцүүлэн  цогц реформтой уялдуулж шийдэх ёстой гэсэн УИХын Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт гарсан учраас хэлэлцэхгүй гэж шийдвэрлэсэн.

-Газрыг 60 дээр нэмэх нь 40 гэсэн байдлаар эзэмшүүлнэ  гэсэн заалтыг буцаасан ч дахин орж ирэхгүй гэсэн үг биш биз дээ?

-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны зүгээс хэлэлцэх боломжгүй гэж шийдвэрлэсэн байгаа.  Ер нь УИХ асуудлын нүүдэл шийдлийг нь олох ёстой.  Гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах зэрэг хөрөнгө оруулалтыг дэмжих  агуулгаар  зохицуулалт хийх болно. Гэхдээ  ийм хэлбэрээр оруулж болохгүй гэж үзсэн учраас буцаасан. УИХын Хууль зүйн байнгын хорооноос  мөн  Үндсэн хуулийн шаардлагатай нийцэхгүй хэмээн хууль зүйн дүгнэлт гаргуулахаар саналаа ирүүлсэн. Энэ дагуу шийдвэрлэнэ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 9 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05