УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор мэдээлэл хийв.
Тэрбээр “Аж ахуйн нэгжийн албан татварт хуульд өөрчлөлт оруулах эцсийн төсөл хийгдэж байна. Хуулиар дамжуулаад шинэ сэргэлтийн том бодлоготой зэрэгцээд өнөөдөр Улаанбаатар хотод түүхий нүүрсийг худалдаалах асуудал давхар орж ирж байгааг би эсэргүүцэж байна. Гамшгийн хэмжээнд шилжсэн Улаанбаатар хотын утаа сүүлийн 10 жилийн турш сэдэв байсаар ирсэн. Үүнээс болж ард иргэд маань эрүүл мэнд амь насаараа хохирч ирсэн. Бид ард иргэдэд ямар бэрхшээл учирч байгааг мэдэж төлөөлөхийн тулд энэ хууль тогтоомжийг баталдаг. Миний санал бол маш энгийн байсан юм. Нийслэлд шинээр баригдах 1.5 мвт-ын дулааны их үүсвэрт түүхий нүүрс ашиглахгүй байя. Өөрөөр хэлбэл ард иргэдийнхээ насыг хохироохгүй байх заалт байсан.
Гэтэл төсвийн байнгын хорооны дарга н.Тэмүүлэн арга зүйн дэмжлэг үзүүлэх ёстой тамгын газрын хуульч бол хууль журам дэгийн зохицуулалтыг ашиглаж үйлдэл, эс үйлдлээрээ иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийн эсрэг "үгүй" гэдэг үгийг хэллээ. Өнөөдөр агаарын бохирдлоос болж 4 мянган хүн нас барьж байна.
Тийм учраас эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн та шинжлэх ухааны үндэслэлтэй технологийн хувьд дэвшилтэд, байгальд ээлтэй судалгаагаа хийгээд хуулиа өргөн барьсан дээр гэж бодож байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй энэ хуулийг төслийг дэмжихгүй байхыг гишүүд та бүхнээс уриалж байна” гэлээ.