Зам тээвэр хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг АТГ-аас шалгаж буй. Тодруулбал, Б.Энх-Амгалан нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д давуу байдал бий болгосон хэргээр шалгагдаж байгаа юм.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалаас тодруулахад "УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад прокурорын байгууллагад ирүүлсэн. Яг одоо прокурорын байгууллага хянаж байна. Одоогоор шүүхэд шилжээгүй" хэмээв.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын давуу байдлаа ашигласан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан юм.