ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГИЙН ХОМ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?

Н.ЦАЦРАЛ
2023/07/04

Төрийн эрх бүхий албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтаан холбогдох байгууллагуудад хүргүүлдэг. УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ бүртгэж, жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан нийтэд мэдээлдэг хуультай. Үүний дагуу УИХ-ын гишүүдийн хөрөнгийн мэдээллийг АТГ-аас мягмар гарагт нээлттэй болгов.

 Төрийн гурван өндөрлөгийн хөрөнгө орлогын мэдүүлэг хэрхэн өөрчлөгдсөн байгааг танилцуулж  байна. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд тэрбээр нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай гэж мэдүүлсэн бөгөөд эдгээр нь 162 сая төгрөг, 284 сая төгрөгийн үнэлгээтэй "lexus 570" загварын машин болон, "Harley devidson" мотоциклтой, 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 га газар эзэмшдэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг тэрбум, 194 сая төгрөгийн хадгаламж огт өөрчлөгдөөгүй байсан ч 2022 онд 900 сая төгрөг болон багасжээ. Мөн “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг байсан нь хэвээрээ байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  2021 онд 244 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашинтай байжээ. Тэгвэл 2022 онд 364 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц,  30 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Highlander- 1 загварын машинтай болжээ. Мөн хурдан удмын таван адуу, 400 гаруй малтай байсан. Гэвч 2022 онд 200 саяар үнэлэгдэх хурдан удмын адуу-5, адуу-23, үхэр-83, хонь-154, ямаа-149 болжээ. 97 сая төгрөгийн хадгаламжтай байсан тэрбээр 2022 он гэхэд 26 сая төгрөгийн хадгаламжтай болсон байна. Үнэт эдлэлийн хувьд ч гэсэн өөрчлөлт орж 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байсан бол 67 саяын үнэт эдлэлтэй болсон байна. “Херо энтэртайнмент групп” ХХК-ийн 50 хувь, “Хүлэг контент” ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг гэжээ. Хүлэг контент нь бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх зөвшөөрөлтэй компани бөгөөд захирлаар нь түүний гэргий Б.Туул ажилладаг аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 онд 506 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан УИХ-ын дарга 2022 оны хувьд 58 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлэв. Түүний 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбай, 130 сая төгрөгийн үнэт эдлэл нь хэвээр байна.  Харин 188 сая төгрөгийн хадгаламж нь 112 сая төгрөг болон багасжээ. Монголиан силикон валлей" ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг байсан хэвээрээ байна. 





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 13 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05