Төрийн эрх бүхий албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтаан холбогдох байгууллагуудад хүргүүлдэг. УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ бүртгэж, жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан нийтэд мэдээлдэг хуультай. Үүний дагуу УИХ-ын гишүүдийн хөрөнгийн мэдээллийг АТГ-аас мягмар гарагт нээлттэй болгов.
Тэгвэл төрийн өндөрлөгийн нэг болох УИХ-ын дарга Г.Занданшатарын хөрөнгө орлогын мэдүүлгийн мэдээллийг хүргэж байна.
- Өөрийн орлого: 58 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 268 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбай.
- Тээврийн хэрэгсэл: 80 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan, Murano
- Мал, аж ахуй: Байхгүй
- Газар: 4.9 сая төгрөгийн үнэлгээ бүхий 699м2 газар
- Үнэт эдлэл: 130 сая төгрөгийн үнэт эдлэл
- Хадгаламж: 112 сая төгрөг
- Авлага: Байхгүй
- Зээл: 130 сая төгрөг
- Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Монитор консалтинг групп ХХК-ийн 100 хувь, Нэгүн кашмер ХХК-ийн 49 хувь, Монголиан Силикон Валлей ХХК-ийн 30 хувийг тус тус эзэмшдэг.