Төрийн эрх бүхий албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтаан холбогдох байгууллагуудад хүргүүлдэг. УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ бүртгэж, жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан нийтэд мэдээлдэг хуультай. Үүний дагуу УИХ-ын гишүүдийн хөрөнгийн мэдээллийг АТГ-аас мягмар гарагт нээлттэй болгов.
Тэгвэл төрийн өндөрлөгийн хөрөнгө орлогын мэдүүлгийн мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
- Өөрийн орлого: 103 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 0 төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 162 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байшин
- Тээврийн хэрэгсэл: 284 сая төгрөгөөр үнэлгээ бүхий Harley Davidson, Harley Davidson-1, Lexus 570-1, Mercedes Benz, ML320 машинтай.
- Газар: 1.5 га газар
- Үнэт эдлэл: 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл
- Хадгаламж: 900 сая
- Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс Тавантолгой ХК 1072ш, Аялал жуулчлалын Илт Хан ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг.