Канад улс гоо сайхны бүтээгдэхүүнийг амьтад дээр туршихыг албан ёсоор хориглолоо

Б.САРНАЙ
2023/07/04

Канад улсын хууль тогтоогчид амьд амьтан дээр гоо сайхны туршилт хийх нь амьтны эрхийг ноцтой зөрчиж байгаа тул хориглох шийдвэр гаргажээ. Канадын Засгийн газар гоо сайхны бүтээгдэхүүнийг амьтан дээр турших, амьтны шинжилгээний мэдээлэлд тулгуурласан бүтээгдэхүүн борлуулахыг өнгөрсөн долоо хоногт баталсан хуулийн дагуу хориглосон байна.

Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгээс мэдээлснээр нийт 44 улс орон амьтад дээр гоо сайхны туршилт явуулахыг хориглосон хууль баталжээ. Мөн эдгээр улс орноос гадна АНУ-ын Нью-Йорк, Виржиниа, Калифорниа, зэрэг 10 мужид ч энэхүү үйл ажиллагааг хориглосон байдаг байна.

Канадын Эрүүл мэндийн сайд Жан-Ив Дуклос "Одоо болон ирээдүйд амьтдыг хамгаалах нь олон сая Канадчуудын уриалж байсан зүйл бөгөөд бид бүгдээрээ энэ өдрийг марталгүй, цаашид ч онцлон тэмдэглэж байя. Хамгийн чухал нь энэ нь Канадчууд худалдаж авсан бараа бүтээгдэхүүн нь амьтан дээр туршиж харгислал үйлдэгдээгүй гэдгээр үргэлж бахархах явдал юм.” хэмээн мэдэгджээ. Канадын хууль тогтоогчид амьтад дээр туршилт явуулахыг хориглохоос гадна амьтанд гоо сайхны шинжилгээ хийхийг мөн хориглосон байна. Олон улсын амьтны аюулгүй байдлын үнэлгээний байгууллагаас мэдээлснээр гоо сайхны шинжилгээ гэдэг нь амьтад дээр гоо сайхны бүтээгдэхүүн түрхэх, амьсгалуулах, нүд сормуусанд нь бүтээгдэхүүн түрхэж шинжлэх зэрэг үйл явцууд багтдаг бөгөөд энэ нь урт хугацаанд үргэлжилдэг үйл явц юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05