УИХ-ын гишүүдийг тээврийн хэрэгслийн тоогоор Ц.Цэрэнпунцаг 11, С.Амарсайхан 10, Л.Мөнхбаатар долоон автомашинтайгаар тэргүүлж байна. Тэдний араас Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Ч.Ундрам, Н.Учрал нар оржээ. Эдгээр гишүүд дөрвөн автомашинтай.
Хамгийн олон тээврийн хэрэгсэлтэй УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нь жийп болон туулах чадвар сайтай BMW маркийн зургаа, Lexus, Mersedes Benz, Land Rover маркийн тус бүр нэг автомашинтай. Харин УИХ-ын гишүүн С.Амарсайхан нь жийп болон туулах чадвар өндөр Mazda маркийн ес, Lexus маркийн нэг тээврийн хэрэгсэлтэй.