Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газар /АТГ/ нэгтгэн гаргаснаа зарлаад байна.
Эндээс харахад, Ц.Мөнх-Оргил, Д.Өнөрболор, Б.Дэлгэрсайхан, Ц.Цэрэнпунцаг, С.Амарсайхан нар хөрөнгөөрөө жагсаалтыг тэргүүлж байна.
Түүнчлэн ХОМ-ээс үзвэл хамгийн их орон сууц барилга байгууламжтай УИХ-ын гишүүнээр Д.Өнөрболор нэрлэгджээ.
Түүний хувьд 15,289,800,000 төгрөгийн орон сууц барилга байгууламжтай байгаа бол Шадар сайд С.Амарсайхан 10,767,000,000, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 7,680,000,000, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 7,043,000,000, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг 6,798,415,000 төгрөгийн орон сууц барилга байгууламжтай хэмээн бүртгүүлснээр удаалж буй. Эдгээрээс харахад тэд яалт ч үгүй энэ парламентэд хөрөнгөөрөө толгой цохигчид болжээ.