Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх Газраас танилцууллаа.
Энэ жилийн мэдүүлэгт "Бэлэн мөнгө" гэсэн шинэ талбар нэмэгдсэн бөгөөд УИХ-ын 12 гишүүн тодорхой хэмжээний бэлэн мөнгөтэйгөө мэдүүлсэн байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 1 тэрбум 896 сая 110 мянган төгрөг бэлнээр байгаа гэж мэдүүлжээ.
Мөн УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 1.5 тэрбум төгрөгтэй гэжээ.