Хөгжлийн Банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эрүүгийн хариуцлагаар үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Е.Баатарбилэгт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, зургаан жил хорих саналыг прокуророос шүүхэд гаргасан байна.
УИХ-ын гишүүн Е.Баатарбилэг нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хахууль өгч, НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийн шаардлага хангахгүй атлаа зээл авах гэсэн ашиг сонирхлын үүднээс УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамааралгүй Хөгжлийн банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсний хариуд 2017 оны 9 сарын 19-ны одор Ц. Баатарбилэгээс 100 мянган ам доллар буюу 246 сая төгрөгийн хахууль авсан нь мөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн зургаа дахь хэсэгт заасан гэмт хэрэг мен гэж үзэж гэм буруутайд тооцсон билээ.
Хөгжлийн банкны хэрэгтэй гэм буруутайд тооцсон 32 шүүгдэгчийн нэг улстөрч нь УИХ-ын гишүүн Е.Баатарбилэг юм.