УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай болон Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлгийн үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Монголд дипломтой ажилгүйчүүдийг "үйлдвэрлэдэг" дээд боловсролын тогтолцоо бий болсон. Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаанд Монголын дээд боловсролын тогтолцоо ядуурлыг өдөөдөг гэж гарсан. Өнөөдөр дээд сургуулиа төгссөн гурван шинэ төгсөгчийн нэг л ажлын байртай болж байна. Тиймээс энэ тогтолцооны гажуудлыг засах шаардлагатай" гэлээ.