Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн Хуралдаанаар "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "УИХ болон парламент авлигатай чадлынхаа чинээгээр тэмцэж байгаа. УИХ дээр нүүрсний асуудлын талаар анх гишүүд шүгэл үлээсэн.
Харин нүүрсний асуудлыг дарж алга болгож байгаа нь АТГ гэж харж эхлэж байна.
Төслийн 3 дугаар зүйл дээр авлигатай тэмцэх иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн байгууллагууд бодит оролцоог бэхжүүлэх хүрээнд зарцуулах хөрөнгө 140 сая төгрөг байна. Маш бага. Харин АТГ-ыг бэхжүүлэх, орон тоог нэмэгдүүлэх дээр 2,6 тэрбум төгрөг. Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий төвийг байгуулах дээр 3,4 тэрбум төгрөг. АТГ -ын Салбарыг орон нутагт байрлуулна гэдэг дээр 2,5 тэрбум төгрөг. Мэдээллийг хамгаалах аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий нэгжийг байгуулах дээр 340 тэрбум төгрөг байна. Дүр эсгэсэн байдалтай авлигалтай тэмцэх гээд байна уу? гэдэг асуудлыг анхаарч өгчээ.
Төр өөрөө татвар төлөгчдийн мөнгөөр авлигатай тэмцэж байгаа бол Төрийн бус байгууллагуудыг оролцуулах тал дээр онцгой анхаарах байх гэж гүнээ итгэж байна. Авлига ард иргэдийг махлаж, зовоож байна" гэлээ.