Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн Хуралдаанаар "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг парламент хийнэ. УИХ-ын дарга энэ чуулганыг авлигийн эсрэг чуулган болно гэж нээлт дээр хэлж байсан. Та бүхний анзаарч байгаагаар бүхэлдээ чуулган дуусах хүртэлээ Авлигатай тэмцэх бодлогын хүрээнд олон хууль тогтоомжууд баталж гаргалаа.
Өнөөдөр нийгмийн даатгалын, боловсролын, тэтгэвэр тэтгэмжийн олон суурь шинжтэй реформуудыг, асуудлыг хэлэлцэж баталж байна. Улс төрийн хувьд хамгийн буглаа язгуур үндэс нь болсон улс төрийн намын хууль, намыг шилэн болгох санхүүжилтыг шилэн болгох авлигын үндсийг цэвэрлэх санаачилгыг гаргасан байна.
Энэ төслийг хэлэлцэж дуусаад үргэлжлүүлээд Нүүрсний сонсголыг хийх захирамж гарсан. Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ирэх 7 хоногоос ажлын хэсэг УИХ-д даргад дүгнэлтээ танилцуулснаар Нүүрсний сонсгол хийгдэнэ" гэлээ.