Энэтхэгийн Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла ирэх сард МУ-д албан ёсны айлчлал хийнэ

Б.САРНАЙ
2023/06/29

Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла 2023 оны 7 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Монгол Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд хүчин чармайлт гаргасны үр дүнд энэ удаагийн өндөр түвшний айлчлалыг зохион байгуулахаар болсныг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П. Сингх онцоллоо.


Тэрбээр, Монгол Улстай тогтоосон хамтын ажиллагаа нь ардчилал, оюун санааны номлол, хөгжлийн түншлэл, дижитал хөгжил гэсэн дөрвөн үндсэн дээр тогтдог хэмээгээд энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд тогтсон дээд түвшний удирдагч нарын харилцан айлчлалын үр дүнг улам батжуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ноён Элчин сайд, бид энэхүү айлчлалыг зөвхөн хөгжлийн түншлэлийг тогтвортой байлгах төдийгүй “оюун санааны хөрш”, гуравдагч хөрш Монгол Улстай найрсаг харилцаагаа үргэлжлүүлэх амлалтаа дахин нотлох үүднээс зохион байгуулж байна хэмээсэн. Айлчлал нь хоёр улс харилцаагаа дүгнэх, цаашдын хөгжлийн арга замаа тодорхойлон нэгтгэх, эрчимжүүлэх боломжийг олгоно гээд, айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс хоёр орны парламентын Тамгын газруудын хооронд болон парламентын түвшинд хийдэг судалгаа, хамтын ажиллагааг дэмжин ажиллах талаар Харилцан ойлголцолын санамж бичгүүд байгуулахаар төлөвлөж байгааг дурдав.

Мөн тэрбээр, энэхүү айлчлал нь Монгол Улсад хэрэгжиж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх саналтай танилцах бололцоо олгосон өндөр түвшний айлчлал байх юм гээд, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалтад оролцож буй Энэтхэгийн талын оролцооны хүрээнд Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуульд Кибер аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулж, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Энэтхэг-Монголын найрамдлын сургуульд мэдээллийн технологийн шилдэг төв байгуулах талаарх санаачилгууд эрчимтэй урагшилж байгааг онцлон хэллээ.


Элчин сайд М.П.Сингх: Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирлаг дагалдан ирэх парламентын гишүүд, Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улс ардчиллын үзэл санааг хэрхэн дээдэлж буйг харах нь дамжиггүй. Энэ нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх замыг нээнэ гэж үзэж байна гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 12 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05