Н.УЧРАЛ: Д.Өнөрболор гишүүн хуулиа унш!

Д.УЛСБАЯР
2023/06/29

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийн 65 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууслаа.

Одоо Хувийн тэтгэвррийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Үдээс хойшх хуралдааны ирц 52.1 хувьтай буюу  38 гишүүний бүрэлдэхүүнтэй үргэлжилж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболорийн хэлсэн саналд УИХ-ын гишүүн Н.Учрал хариулт хэлж, тодорхой ойлголт өгөв.

Тэрбээр “2017 онд Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулаад тухайн үеийн ХНХ-ийн сайд Н.Номтойбаяр энэ хуулийг өргөн барьсан. Үүний дараа бидний таван гишүүн өргөн барьсан. Өнөөдрийн хууль бол сайн дураараа тэтгэврийн санд хуримтлал үүсгэх бололцоог иргэдэд гаргаж өгч байгаа. Арилжааны банкууд төрийн бус байгууллагын статусаар тэтгэврийн сангийн ажлыг хийгээд байна. Тэгэхээр ингэж хуульчиж өгөх нь зөв. Энэ удаагийн тэтгэврийн шинэчлэл хагас урагшилж байна. Д.Өнөрболор гишүүн хуулиа унш. Танд танин мэдэхүйн болон онолын ойлголт өгч байж, дараа нь хууль ярих хэрэгтэй болчихоод байна.  Тэтгэвэр бол санхүүгийн даатгалын бүтээгдэхүүн биш. Тооцож болдог зүйл. Ер нь Хувийн тэтгэврийн сан байгуулагдсанаар хөрөнгийн зах зээлээ дэмжих боломжтой болно. Энэ бол иргэдийн эрх ашгийг хамгаалсан хууль” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хоёр жил хагасын өмнө УИХ-д өргөн барьж, хэлэлцэхээр болж байсан хууль орж ирж байгаа учраас дахиж унших шаардлагатай болж байна. Хуулинд орчуулгын нэр томъёог нь анхаармаар байна. Тохиромжтой этгээд гэж яг хэнийг хэлээд байгаа юм бэ. Хуралдаан даргалагч ерөнхий чиглэл өгөөч” гэхчлэн чуулганы хуралдаан үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 13 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05