“Титан” шумбагч аппаратын сэг болон амиа алдсан хүмүүсийн цогцсын үлдэгдлийг олжээ

Б.САРНАЙ
2023/06/29

АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхан Атлантын далайн гүнд сүйрсэн “Титан” шумбагч аппаратын сэг, уг аппарат сүйрэх үед амиа алдсан хүмүүсийнх байж болзошгүй гэж таамаглаж байгаа цогцсын үлдэгдлийг далайн ёроолоос татаж гаргаж, Канад улсын Сент Жонс хотын усан боомтод лхагва гарагт хүргэжээ. 

Албаны хүмүүсийн мэдээлснээр, хэлтэрхийнүүд дунд шумбагч аппаратын их биеийн доод хэсэг болон арын таг олджээ. Цогцсын үлдэгдэлд АНУ-ын эмнэлгийн мэргэжилтнүүд албан ёсны шинжилгээ хийнэ гэж Эргийн хамгаалалтын албаны мэдэгдэлд дурьдсан байна.

Хойд Атлантын далайн ёроолд 3800 орчим метрийн гүнд буй “Титаник” хөлөг онгоцыг үзэхээр зургаадугаар сарын 18-нд шумбаснаасаа хойш 90 орчим минутын дараа “дэлбэрсэн” уг шумбагч аппаратын бүхээгт байсан таван хүн бүгд амиа алдсан юм. "Титан" шумбагч аппаратын бүхээгт шумбалтыг зохион байгуулсан “OceanGate” компанийн гүйцэтгэх захирал 61 настай Стоктон Раш,  Британийн судлаач 58 настай Хэмиш Хардинг, 48 настай Шахзада Давуд, түүний хүү 19 настай Сулеман Давуд, Францын судлаач 77 настай Поль-Анри Наржеоле нар байсан юм. Сүйрлийн дараа цогцсын үлдэгдэл олдох найдвар тун бага хэмээн албаны хүмүүс үзэж байлаа. Одоогийн байдлаар, “Титаник” хөлөг онгоцны хошууны ойролцоогоос олдсон шумбагч аппаратын хэлтэрхийнүүдийн дотроос таван том хэсгийг нь олоод байна гэж АНУ-ын Эргийн хамгаалалтын алба мэдээлжээ. 

АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны Тэнгисийн мөрдөн шалгах хороо (“МBI”) далайн ёроолоос, мөн "Титан" гүнийн шумбагч аппарат осолдсон хэсгээс гаргаж авсан хэлтэрхийнүүдийг болон эд мөрийн баримтуудыг нарийвчилсан шинжилгээ, сорил хийлгэхээр АНУ-ын боомт руу хүргүүлэх ажээ.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05