Н.АЛТАНХУЯГ: Хоёр сар дуугаа хориулчихаад гараад иртэл Үндсэн хууль өөрчлөгдөж, гишүүдээ тоо нэмэхээр болчихож!

Д.УЛСБАЯР
2023/06/29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товложээ. Яг одоо бол Төмөр замын тээврийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ.

Дөнгөж сая УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой үг хэллээ.

Тэрбээр “Намууд өмч хөрөнгөтэй байгаа нь улс орны ялзрал юм. Сая Үндсэн хуулиа баталчихаж. Гишүүдээ тоог ч нэмчихэжээ.  МАН, АН-ын хэдэн хүн нийлж байгаад жижиг 76 болгож, Монгол Улсыг хорлон сүйтгэсэн удаа бий. Одоо 78 чинь том тойргоос гарах ёстой шүү. Улс орноо боддог л юм бол энийг хийгээрэй.

Юмны үнэ өсч, ард түмний амьдрал хэцүүдчихлээ. Жаахан суурьтай юм хийхгүй юм уу. Ингэсээр байтал бид нарын дөрвөн жилийн бүрэн эрх дууслаа. Бид нарын баталж байгаа хууль ч яахав. Тэр хуулийг хийж, хэрэгжүүлдэг нөхдүүд чинь хуульгүй амьдарч байна.

Хууль алагчилж үйлчилж байна. АН-ын гишүүдэд хатуу байна. Ардуудад бүр хатуу байна. Хулгайч дээрэмчдийг бий болгохгүй байх нөхцлийг УИХ хууль журмаараа хийх ёстой. 40 минут өнгөрчихөөд байхад УИХ-ын чуулган чинь эхлэхгүй байна. Яагаад ингэж суларч, юу болчихоод байгаа юм. Удахгүй наадам гээд айраг, цагаа гээд алга болчихно. Юмнуудаа шуурхай ярилцмаар байна. Гэхдээ Улстөрийн намын тухай хуулинд санаа зовоод байна шүү. Хоёр сар дуугаа хориулсан болохоор ард түмнийхээ ахуй амьдралд анхаар гэж заавал хэлмээр байна” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 18 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05