Гарсан даруйдаа дэлхий нийтийг байлдан дагуулсан "Squid Game" киноны хоёрдугаар бүлэгт тоглох жүжигчдийг зарлалаа. Санаанд оромгүй үйл явдлуудаар дүүрэн энэхүү киноны хоёрдугаар улирал нийт зургаан ангитай байх гэнэ. Кино багийнхан хоёрдугаар улиралд нийт 76 сая ам.доллар төсөвлөөд байгаа бөгөөд зураг авалт ирэх долоодугаар сард эхлэх аж.
Жүжигчдийн бүрэлдэхүүнээс сонирхуулбал "Big Bang" хамтлагийн T.O.P, "IZ*One" хамтлагийн гишүүн Жу Юү Ри, "The Glory" кинонд эсрэг талын дүр бүтээсэн жүжигчин Пак Сүн Хун зэрэг алдартнууд хоёрдугаар улиралд орохоор болжээ.
"Squid Game 2" ирэх 2024 онд Netflix дээр нээлтээ хийнэ. Мэргэжилтнүүд "Squid Game 2" нэгдүгээр бүлгээсээ хэд дахин их ашиг орлого олно хэмээн таамаглаад байгаа бөгөөд үзэгчдийн зүгээс өндөр хүлээлт үүсээд байна.