Орос улс Украины Краматорск хотын төв хэсэг рүү пуужин харвасны улмаас дөрвөн иргэн амиа алдаж, олон хүн шархадсан гэх мэдээллийг Украины удирдлагууд өглөө.
Пуужинг томоохон ресторан руу харвасан ба тухайн үед 80 гаруй ажилтан, үйлчлүүлэгч байсан тул хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй байна. Шархадсан хүмүүсийн дунд найман сартай нярай болон гурван гадаадын иргэн байжээ.
Краматорск хот нь Орост эзлэгдсэн Украины бүс нутагтай ойрхон байдаг. Энэ удаагийн дайралт анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард тус хотын төмөр замын өртөө рүү пуужин харваж, 60 гаруй хүн амиа алдсан. Мөн оны зургаадугаар сард Оросын арми Краматорск хотын их дэлгүүр лүү буудаж, 18 хүн амиа алдсан зэрэг хэргүүд болж байв.