Ү.АМАРБАТ: ТӨР ЗАСАГ ХОХИРОГЧ БОЛЧИХСОН ХЭРГҮҮД ЗАМХАРДАГ ТОД ЖИШЭЭ Д.ЭРДЭНЭБИЛЭГ

Д.УЛСБАЯР
2023/06/27

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг хил давсантай холбогдуулан Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэдээлэл хийлээ. Учир нь Д.Эрдэнэбилэг нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК, "Цемент шохой" ХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т учруулсан хохирлоо өнөөдрийг хүртэл нөхөн төлүүлээгүй байгаа юм.

Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат:

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесс, хувьчлалтай холбоотой эрүүгийн хэргийн гол яллагдагч болох Д.Эрдэнэбилэг хилээр гарч яваад одоогоор ирээгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ хэргийн гол яллагдагч нь оргон зайлсан нөхцөл байдал үүссэн учраас мэдээлэл хйиж байна.

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан 2019 оноос, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл цемент шохойн үйлдвэртэй холбоотой хэргийг 2020 оны эхнээс АТГ шалгаж эхэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр АТГ-аас хэргүүдийг прокурорт шилжүүлсэн. Гэтэл 2023 оны 2 дугаар сарын 9-нд Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргасан. Ингэхдээ 14 хоногийн хугацаанд Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай учраас хилийн хоригийг цуцалж өгнө үү гэх хүсэлт гаргажээ. Энэ хүсэлтийг бидэнд мэдэгдэлгүйгээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх шийдэж, гурван тэрбум төгрөгийн барьцаа гаргуулаад хилийн хоригийг нь цуцлаад Д.Эрдэнэбилэгийг явуулжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл ирээгүй байна.

Шүүхийн үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй байна гэж хардаж байгаа учраас АТГ-д хүсэлт гаргаж байна. Хохирогч нь төр засаг байгаа хэргүүд замхарч байгаа жишгүүд байна. Энэ хэрэг дээр бүрэн бүтэн хохирлоо барагдуулна.

Эрдэнэтийг хувьд 4 их наяд, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьд 2.8 их наяд, Хөтөлийн хувьд 300 тэрбум төгрөгийн асуудал бий. Энэ дандаа тухайн үеийн ханш. Тэгэхээр улс орны хувьд ийм хэмжээний алдагдсан боломж үүссэн байна гэж үзэж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 17 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05