47 ӨДРИЙН ДАРААХ ГЭМ БУРУУТАЙД ТООЦСОН ДҮГНЭЛТҮҮД

Д.УЛСБАЯР
2023/06/26

-“Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнийг Хөгжлийн Банканд 36 гаруй тэрбумын хохирол учруулсан, мөнгө угаасан хэрэгт гэм буруутайд тооцов-

 Х.Бат-Эрдэнэ нь "Монгол Драй Милк" ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр болон зээлийн удирдлагын хорооны гишүүдэд хууль бусаар нөлөөлж, хуурай сүү төслийн хүрээнд нийт 36 тэрбум гаруй төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдэхэд Хөгжлийн Банкны холбогдох албан тушаалтнуудыг зориуд өргөж хатгаж их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт гэм буруутайд, "Монгол Драй Милк" ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Эрдэнэбилэгтэй бүлэглэж гэмт хэргийн үүднээс олсон орлого болох 36 тэрбум гаруй төгрөгийг авч ашиглан мөнгө угаах гэм хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэх зүйлчлэлийг өөрчилж эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцлоо

 -Хөгжлийн Банкны шүүх хурлаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг гэм буруутайд тооцлоо

- УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг “Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан гэм буруутайд тооцлоо. Тодруулбал түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа "НВЦ" компанийг "Хөгжлийн банк"-ны шаардлага хангаагүй атлаа зээл авах гэсэн үйлдэлд нь дэмжлэг үзүүлснийхээ хариуд 2017 оны есөн сарын 19-ны өдөр ЧД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарди ордны хойд талд “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн зургаа дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн гэж үзэж гэм буруутай гэж үзжээ.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмааг хуурамч баримт бүрдүүлсэн, мөнгө угаасан хэрэгт буруутгав-

Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн. Хурал 47 өдрийн турш үргэлжилж, өнөөдөр шүүх гэм буруугийн дүгнэлтээ гаргаж байна.

 Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмааг хуурамч баримт бүрдүүлсэн, мөнгө угаасан хэрэгт буруутгав. 

“Бэрэн групп“-ын захирал Б.Мөнхтөрийг гэм буруутайд ТООЦЛОО 

"Бэрэн групп"-ын захирал Б.Мөнхтөрийг гэм буруутайд тооцож, шийдвэрлэлээ. Сануулахад, Хөгжлийн банкны сонсголын үеэр "Бэрэн групп" ХХК-ийн чанаргүй зээлийн асуудлыг хэлэлцэх үеэр хурал даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын зүгээс эл компанийн Ерөнхий захирал Б.Мөнхтөрөөс Макао чөлөөт бүс дэх казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө авсан гэх мэдээллийг өгсөн билээ. Харин эл мэдээллийг Б.Мөнхтөр өөрөө үгүйсгэсэн юм. Тэгвэл дансны дэлгэрэнгүй хуулгаар Макаогийн казинод түүний нэр дээрх данснаас 130 гаруй сая төгрөгийн зарлага гарсан нь нотлогдож байгааг мэдээлсэн байдаг. Н.Мөнхбатыг Бэрэн групп ХХК-д давуу байдал бий болгон ХБ-нд 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцов Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг уг албан тушаалд ажиллаж байхдаа Бэрэн групп ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийг ашиг сонирхлыг гүйцээх зорилгоор Хөгжлийн банк болон Бэрэн групп хоорондын 22.7 сая ам.долларын зээлийн гэрээг Хөгжлийн банкыг төлөөлөн байгуулж, Бэрэн групп ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Хөгжлийн банканд 44.3 тэрбум төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 17 цагийн өмнө
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05