ХЗДХЯ-нд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооноос өнөөдөр наадмын 1-9 давааны барилдаанд бөхчүүдийг идэвх харж хасах, давуулах дүрмээр зохион байгуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулж бөхчүүд байр сууриа илэрхийлсээр байна.
Тухайлбал, Улсын аварга О.Хангай "ХЗДХЯ-нд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооны гишүүд бөх сайн мэдэхгүй байж, мэргэжлийн байгууллагын саналыг сонсохгүй, бөхийг хурдан дуусгах гэж идэвхээр хасах нь, уламжлалаа уландаа гишгэсэн, ард түмнийг талцуулах, маргаан дагуулах энэ шийдвэрээ эргэж харахыг хүсье" гэжээ.