Сүйрсэн Титаник хөлөг үзэхээр аялалд гарсан 5 хүн нас баржээ

Б.САРНАЙ
2023/06/23

Титаникийн сэгийг судлах аялалд гарсан гүний хөлөг Эргийн хамгаалалтаас холбоо тасарч, сураггүй болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэдэнд Ням гаригийн өглөөний 06:00 цагаас эхлээд 96 цагийн хүчилтөрөгчийн нөөц байсан. Тэгвэл гүний хөлгийн зарим хэсгийг өчигдөр /2023.06.22/ Титаникийн сэгээс 487 метр зайд олжээ. Гэвч харамсалтай нь таван аялагч тавуулаа нас барсан байна.

ВАШИНГТОН. /CNN/. Атлантын далайн ёроолд буй “Титаник” хөлөг онгоцыг үзэхээр 4000 орчим метрийн гүн рүү шумбасан “Титан” шумбагч аппаратын бүхээгт байсан таван зорчигч “хүчтэй дэлбэрэлтийн” улмаас амиа алдсан талаар холбогдох албаныхан мэдээллээ. Ингэснээр дэлхийн хамгийн нэртэй хөлөг онгоцны сэгийн ойролцоо таван хоног явуулсан олон улсын эрэх хайх ажиллагаа дуусгавар болж байна. 

АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны командлагч Жон Могер, “тухайн хэсэг бол далайн ёроолын маш тааламжгүй орчин бөгөөд аппаратын үлдэгдлүүд нь дэлбэрэлт болсон гэдэгтэй тохирч байна” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Алсын зайн удирдлагатай төхөөрөмж “Титан” шумбагч аппаратын таван өөр томоохон хэсгийг олсон гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний аврах ажиллагаа хариуцсан дарга Пол Ханкинс мэдээлжээ. Энэ долоо хоногийн эхээр дуулдсан чимээ, үлдэгдэл олдсон газрын хооронд одоогоор ямар нэгэн холбоо хамаарал ажиглагдаагүй байгаа юм байна.

Цаг хугацааны тухайд, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин дэлбэрэлттэй дүйцэх дуу чимээг ням гарагт илрүүлсэн бөгөөд уг мэдээллээ эрэн хайх ажиллагааг ахлан явуулж буй командлагч нарт хүргүүлсэн гэж нэгэн өндөр албан тушаалтан “CNN”-д мэдээлжээ. Гэхдээ уг чимээг “тодорхой бус” гэж дүгнээд байжээ. Ж.Могерын хэлснээр, сүүлийн 72 цагийн хугацаанд  аврагчид усан доор дуу чимээ илрүүлэгч ашигласан бөгөөд "ямар нэгэн сүйрэлт үйл явдал" илрээгүй байна. Эрэн хайх ажиллагааны үеэр сонсох төхөөрөмжүүдийг байрлуулсан ч мөн л дэлбэрэлтийн ямар нэгэн шинж бүртгэгдээгүйг тэрбээр нэмж хэлжээ.

Цаашид хэрхэх вэ? Алсаас удирддаг төхөөрөмжүүдийг ослын газарт үргэлжлүүлэн ажиллуулж, мэдээлэл цуглуулна гэж Ж.Могер хэлэв. Түүнчлэн осол яг хэзээ болсныг тогтооход цаг хугацаа шаардлагатай байна. Эргийн хамгаалалтын албаны төлөөлөгчийн мэдээлснээр, тус алба ямар алдаа гарсан талаар, мөн хариу арга хэмжээний үнэлгээнийхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах ажээ.

Шумбагч аппаратад ямар хүмүүс байсан бэ? “Титаник”-ийг үзэх аяллыг зохион байгуулагч “OceanGate” компанийн мэдээлснээр, Британийн тэрбумтан Хэмиш Хардинг, Пакистаны нэрт бизнес эрхлэгч Шахзада Давуд, түүний хүү Сулеман Давуд, Францын судлаач Поль-Анри Наржеоле, “OceanGate” компанийн гүйцэтгэх захирал Стоктон Раш нар амиа алдсан байна.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан дэлхий нийт эмгэнэл илэрхийлж байна. Францын шумбагч П.Наржеоле бол гайхалтай эрхэм, салбартаа ихээхэн хүндлэл хүлээсэн нэгэн байсан гэж түүний анд нөхөр, далай судлаач Том Детвейлер мэдэгджээ. “The Explorers” клубийн ерөнхийлөгч мэдэгдэхдээ, манай клубт нөхөж баршгүй гарз хохирол учирлаа хэмээсэн байна. Шумбагч аппаратын хоёр зорчигч болох Х.Хардинг, П.Наржеоле нар тус клубийн гишүүд байжээ. Түүнчлэн Шахзада Давуд дэд захирлынх нь албыг хашдаг байсан “Engro Corporation Limited” компани Ш.Давуд хүүгийн хамтаар амиа алдсанд эмгэнэн гашуудаж буйгаа илэрхийлжээ. Мөн Пакистан, Их Британийн Засгийн газрууд эмгэнэл илэрхийлсэн байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
2
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05