​ДУНШСАН БАРИЛГЫН ДУУЛИАН ДУУСЧ, ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Н.ЦАЦРАЛ
2023/06/20

1947 онд баригдаж байсан 100 айлын хуучны долоон цагаан байрнуудын дахин төлөвлөх ажил олон жил гацаж, иргэдийн амьдрах орчин нөхцөл өдрөөс өдөрт дордсоор байсан. Мэргэжлийн байгууллагуудаас иргэдийг амьдарч болохгүй гэх заавар зөвлөмжийг өгдөг хэдий ч дахин төлөвлөлт буюу барилгажилтын асуудал нэг талдаа гарахгүй явсаар өдийг хүрсэн байдаг.

Анх 2009 онд “Гэзгийн худаг” ХХК иргэдтэй хоёр талт гэрээ хийж барилгажуулах төсөл эхлүүлсэн ч амжилгүй болж, үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. Ингэж явсаар 2016 онд “Ирээдүйн 100 айл” ТББ байгуулагдаж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, барилгажилтын төслийг хурдацтай явуулах ажлыг эхлүүлсэн аж.

Даруй 2 жилийн дараа буюу 2018 онд Нийслэлийн Засаг дарга тухайн байршлыг дахин барилгажуулах захирамж гаргасан. Гэвч тухайн байршилд 21 удаа  барилгажуулах тендерийг зарласан ч төсөл хэрэгжүүлэгч оролцоогүй байдалтай явсаар өнөөдөртэй золгожээ. Товчхондоо, 14 жилийн турш 352 өрхийн 1400 орчим оршин суугч орон байргүй хүнд нөхцөлд явж ирсэн гэсэн үг.

 Улмаар 2022 онд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын захирамж гарч, тухайн төслийг эрчимжүүлэх даалгаврын Нийслэлийн орон сууцны корпорацид /НОСК/-д өгч, энэ дагуу ажил явагдсаны эцэст “Мөнх Ариун Булаг” ХХК тус төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Тэгвэл өнөөдөр дахин төлөвлөлтийн ажлыг авсан “Мөнх Ариун Булаг” ХХК, Нийслэлийн орон сууцны корпораци, иргэдийн гурван талт гэрээний дагуу батламж гардуулах арга хэмжээ боллоо.

НОСК-ИЙН ЗАХИРАЛ М.ГОВЬСАЙХАН:

100 айлын цагаан байрны асуудлаар 2016 оноос “Ирээдүйн 100 айл” ТББ байгуулагдаж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, барилгажилтын төслийг явуулах ажлаа эрчимжүүлсэн байдаг. Улмаар 2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Хот байгуулалтын газраас тухайн байршилд барилгажуулах тендерийг 21 удаа зарласан боловч төсөл хэрэгжүүлэгч оролцохгүй явсаар өдийг хүрсэн. Нийтдээ 14 жилийн турш 352 өрхийн 1400 орчим оршин суугч орон байргүй хүнд нөхцөл  байдалтай явж ирсэн. Ингээд 2022 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, энэхүү төслийг эрчимжүүлэх даалгаврыг НОСК-д өгсөн. Бид бүхэн жил гаруйн хугацаанд барилгын компаниуд, хөрөнгө оруулагч, оршин суугчидтэй идэвхтэй уулзалт хийсний дүнд тухайн барилгажуулах ажлыг  “Мөнх Ариун Булаг” ХХК хийж гүйцэтгэхээр болсон. Тус компани өнгөрсөн сард Нийслэлийн Засаг даргын захирамжит төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсан. Өнөөдрийн хувьд батламжийг гүйцэтгэгч компанид гардуулж өгөх үйл ажиллагаа эхэлж байна.

“МӨНХ АРИУН БУЛАГ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.БАЯРБААТАР:

“Гэзгийн худаг” гэх энэхүү төсөл 10 гаруй жил дуншсан юм билээ. Үл ойлголцол, иргэдийн эрх ашиг зөрчигдсөн асуудлууд үргэлжилсээр НОСК руу шилжсэн байдаг. Ингээд барилгажуулах ажлын тендерийг манай компани авч, буулгалтын ажилдаа ороод байна. Барилгын ажлыг шаталсан байдлаар явуулж, буулгалт, угсралтаа хийнэ. Гэрээний дагуу 3, 1 дүгээр байрны буулгалтын ажил эхэлж байгаа бөгөөд 18 сарын дараа хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн байгаа. Иргэдийн хувьд  байраа чөлөөлөхөд бэлэн болчихсон байна. Одоогоор нэг байранд 10 орчим өрх амьдарч, бусад байрнууд 100 айлын агуулах шахуу болчихсон байдалтай байна. Чөлөөлөх ажлыг Төр шилжүүлэн суурьшуулах журмынхаа дагуу хийгээд явна.

СБД-ИЙН 10-Р ХОРООНЫ ИРГЭН, ЦАГААН БАЙРНЫ ОРШИН СУУГЧ н.БАДМАА:

Өнөөдөр манай 100 айлд их сайхан үйл явдал тохиолдож байна. Сэтгэгдэл их өндөр байна. Урьд нь янз бүрийн компаниуд барилгажуулах ажил хийх нэрийдэлтэй орж ирж иргэдийн хулхидаж, хохироож байсан. Миний хувьд энд 38 жил амьдарсан. Гадаа нойлтой, усаа зөөнө, хүүхэд тоглох бүү хэл хүн явах газар байхгүй балгас болчихсон байрнуудыг шинэчилж, төлөвлөх барилгын ажил энэ олон жилийн дараа явагдаж байна шүү дээ. Тун удахгүй сайхан орон сууцтай болно гэдэгтээ итгэлтэй байна. НОСК-ийнханд энэ ажил шилжээд, маш хурдацтай явж байгаад баярлаж байгаагаа илэрхийлье.

“ИРЭЭДҮЙН 100 АЙЛ” ТББ-ЫН ТЭРГҮҮН Д.ТУЯА:

НОСК төсөл хэрэгжүүлэгчээр ажиллах Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар 100 айлын хуучны долоон цагаан барилгыг барилгажуулах ажил эрчимжсэн. М.Говьсайхан даргаас эхлээд НОСК-тынханиай оршин суугчдын төлөөлөл болсон бид бүхэн байнга холбоотой байсан. Энэ хугацаанд НОСК-аас хүнд байдалд байгаа оршин суугчдыг түр орон сууцаар хангах гэхчлэн шат шатандаа арга хэмжээ авсаар ирлээ.

Мэргэжлийн баг ажиллаж байгаа учир захирамж гарснаас жил хүрэхгүй хугацааны дараа ийнхүү барилгажилтын ажил эхэлж байна.  Тендер сонгон шалгаруулалтын ажилд оршин суугч, иргэдийн төлөөлөл хүртэл оролцсон гэдэг утгаараа яалт ч үгүй төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааны үр дүн өнөөдөр гарч байна. 



0
angry
1
care
1
haha
7
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05