Ирландын арлуудад суурьшиж амьдрах хүмүүст 92 мянган доллар олгоно

Б.САРНАЙ
2023/06/19

Орчин үед хүмүүс суурин газар ихээрээ шигдэх болсон, гэвч хөдөө орон нутагт амьдрахыг хүсдэг хүмүүс ч бий.Тэгвэл хөдөө амьдрах хүмүүст шинэ боломжууд гарч ирсээр байна. Тухайлбал, Ирландын үзэсгэлэнт арал дээр очиж суурьших боломжтой талаар "CNN" агентлаг мэдээлжээ.

Ирланд улс нь баруун эрэг орчмынхоо 20 гаруй үзэсгэлэнт арлыг сэргээх төлөвлөгөөтэй байгаагаа саяхан зарлав. Эдгээр арлын дотор Холливудын хит "The Banshees of Inisherin" киноноос та бидний таних болсон Инис Мор арал багтана. Мөн ирланд хэлээр ярьдаг 10 арал буюу Гаэлтахтын арлууд багтаж байна. 

"Бидний амьд арлууд" нэртэй сэргээх төлөвлөгөөний хүрээнд сул болон эзэнгүй байшингуудыг тохижуулна. Хамгийн таатай нь тэнд очиж амьдрах хүсэлтэй хүмүүст 84 мянган евро буюу ойролцоогоор 92 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгох аж.

"Манай эргийн арлууд нь Ирландын хөдөөгийн болоод улсын өвийн салшгүй хэсэг юм. Эдгээр нь Ирландын соёлд онцгой ач холбогдолтой. Ирландын эрэг орчмын 30 орчим арал байдаг бөгөөд тэдгээр нь эх газартай гүүр эсвэл аливаа гарцаар холбогдоогүй байдаг. Сайн тээврийн үйлчилгээ, хөгжсөн дэд бүтэц нь арлын хүн амыг хадгалах чухал нөхцөл юм. Сэргээх төлөвлөгөөний зорилго нь олон жилийн турш эдгээр арал дээр тогтвортой, идэвхтэй амьдрах замаар арлыг цэцэглэн хөгжүүлэх явдал юм" гэж Ирландын засгийн газар мэдэгдсэн байна:

Эх сурвалж: CNN


0
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05