Өнгөрсөн сард Оскарын шагналт жүжигчин Аль Пачино, Нур Альфаллах нар хүүхэдтэй болох гэж буйгаа зарлаж байсан юм.
Өчигдөр Аль Пачиногийн хэвлэлийн төлөөлөгч тэднийг хүүтэй болсныг мэдээлжээ. Түүний эхнэр болох Нур Альфаллах 29 настай бөгөөд хүүхдэдээ Роман Пачино гэж нэр өгчээ.
Тэрээр Пачино жүжигчин Бэвэрли Д’Анжелотой амьдарч байх үедээ хоёр хүүхэд, багш Жан Тарранттай амьдарч байхдаа нэг хүүхэдтэй болж байв.
Пачиногийн найз, хамтран зүтгэгч жүжигчин Роберт Де Ниро өнгөрсөн сард долоо дахь хүүхдээ өлгийдөн авсан юм.
Алдарт жүжигчин Аль Пачино 2021 онд “House of Gucci “ кинонд Алдо Гуччигийн дүрийг бүтээж Лэди Гага, Адам Драйвэртай хамтран тогложээ. Мөн энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн Amazon Prime цувралын "Анчид" кинонд гол дүрийг бүтээсэн юм.