Визний хугацаа нь дууссан байсан монгол иргэнийг уушигны өвчтэй байсан 2 настай хүүхэдтэй нь хамт түр саатуулах байранд хорьсон хэрэг гарсан талаар өнөөдөр БНСУ-ын хэвлэлүүдэд гарсан.
Танихгүй газар хоригдсон хүүхэд хоол ч олигтой идэж чадалгүй өвдөж байгаад эцэст нь нутаг буцсан талаар тус мэдээлэлд өгүүлжээ.
“Томчууд хөнжил дэрлэн амарч буй нэг өрөөний буланд хана шүүгээний жижиг завсарт толгойгоо гудайлган суух нэгэн хүү. Өнгөрсөн 4-н сард аавтайгаа хамт түр саатуулах байранд ирсэн 2 настай хүү өөр улсын томчуудтай хамт хоригдсон ба томчуудтай адил өгсөн хоол нь хэтэрхий халуун ногоотой байсны улмаас 2 өдөр өлсөглөн байсан” хэвлэлүүдэд онцолжээ.
Хүүгийн аав “Гурван жилийн өмнө жирэмсэн болсон эхнэртэйгээ хамт аялалын визээр ирээд солонгост амаржсан монгол эхнэр нөхөр хоёр төрөлхийн уушигны өвчтэй хүүгийн эмчилгээнээс болж хугацаагаа хойшлуулж /харалсан/” гэж мэдүүлэг өгчээ.
Гэхдээ визний хугацаа нь дууссан ч хүүгийн эмчилгээг хйилгэсээр байсан ба үнэмлэхгүй машин барьж явсны улмаас цагдаад баригдан түр хорих байранд ийнхүүү хоригдсон байжээ.
Тэд 19-н хоногийн турш түр хорих байранд хоригдсоны эцэст Монгол руу буцахаас өөр аргагүйд хүрч, албадан буцаагджээ. Хүүхдийн эрх зөрчигдсөн энэ асуудлаас болж БНСУ-ын ирггэд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж шаардаж байгаа аж.