Эр цэргийн захиа 37 жилийн дараа эзэндээ очлоо

Н.ЦАЦРАЛ
2023/06/06

Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагчид тухайн ангид 37 жилийн өмнө алба хааж байсан байлдагчийн захиаг олж эзэнд нь хүргэжээ.

Тодруулбал, Н.Болд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас цэрэгт татагдан тус ангид гурван жил алба хаасан байна. Энэ хугацаанд төрсөн дүү болох Эрдэнэдалай сумын 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт 1986 оны 05 дугаар сарын 27-ний өдөр захиа бичжээ.  Эл захиа тун саяхан цэргийн ангийн гал зуухыг засварлах явцад барилгын хананаас олдсон байна.


Улмаар цэргийн ангийн албан хаагчид захианы эзний эрэлд гарч Дундговь аймгийн Луус сумын 9 жилийн сургуулийн захирал Нанзадын Долгоржавт хүргэжээ. Түүнд захианы учир байдлыг тайлбарлахад маш баяртайгаар хүлээн авч, ахынхаа тухай дурсамжийг хуваалцсан. Захиа бичсэн Н.Болд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч дүү нар нь нутаг орондоо энх, тунх амьдарч байна.

/ЦЭРГИЙН БИЧСЭН ЗАХИДАЛ СИЙРҮҮЛЭВ/
Сайн байна уу? Эрхэм хайрт дүү нарынхаа хичээл сургуульд нь өндөр амжилт хүсэн ерөөн мэндчилье. Та нарын бие сайн биз дээ? Миний бие сайн. Хугацаат цэргийнхээ албыг алдаа дутагдалгүй сайн хааж байна. Өмнөговь аймгаар онцын сонин юмгүй цаг агаар нь дулаахан байна. Нутгаар цаг агаар ямар байна. Долгорханд, Энхбат хоёр ямар гарсан бэ? Та хоёрын шалгалт хэзээ эхлэх гэж байна. Хичээлдээ онц сайн байгаарай. Хөдөө гэрээс чинь захиа ирж байна уу? Аав ээжийн бие сайн уу? ахдаа захиа их бичиж байгаарай. Ах нь дүүгээсээ захиа их харсан шүү. Хариу хүсье. За өөр зүйлгүй БАКА
1986 он 05 дугаар сарын 27

(Хаяг: Дундговь аймаг Эрдэнэдалай сум, 10 жилийн дунд сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт ах Н.Болдоос)




0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05