ЭМ-ИЙН САЙД АСАН С.ЭНХБОЛД КОНТЕНТ, ПИ АР, МАРКЕТИНГИЙН ЗАРДЛАА ЭМДС-ААС ГАРГАЖЭЭ

Д.УЛСБАЯР
2023/06/02

ЭМ-ийн сайдын тушаалаар ЭМДС-аас гарсан санхүүжилтийн мэдээллийг ЦЭГ цувралаар хүргэж байгаа билээ. Одоогийн С.Чинзориг сайдын үед тамхины эсрэг судалгаа маягийн зүйлд он гарснаас хойш хэд, хэдэн төрийн бус байгууллагаруу мөнгө санхүүжилт шийдэгдсэн бол С.Энхболд сайдын үед сурталчилгаа, пи ар төрлийн ажилд түлхүү санхүүжилт хийгдэж, үүнийгээ Эрүүл мэндийн дэмжих сангаас шийдвэрлэж байжээ.

ЭМДС-ИЙН 2022 ОНЫ САНХҮҮЖИЛТИЙН МЭДЭЭЛЛЭЭС ЗӨВХӨН ПИ АР МАРКЕТИНГ, КОНТЕНТ ХИЙХ ЗЭРЭГТ ЗАРЦУУЛСАН МӨНГӨН ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Тухайлбал, “Даяарчлал цахим эмч” ТББ руу 2022 он гарсны дараахан буюу 2022 оны 2 дугаар сард 45 сая төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн. Энэ нь  “Цахим эмч” эрүүл мэндийн боловсрол олгох сошиал контент гэсэн төсөл хөтөлбөр юмсанж.

Мөн “Ай Ёо бренд” рүү буюу “Ай Ёо Ток шоу”-г санхүүжүүлж 278.8 сая төгрөг шийдсэн. Энэ нь 3 хүрэхгүй  сарын хугацаанд хийгдэх ажлын санхүүжилт юм. Эдгээр сурталчилгааны ажлаас гадна “Хэвлэлийн дуу хоолой” ТББ руу 73.2 сая төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн боловсрол олгох лайв контент хийлгэх гэж, “Эм Эс жи эм эл” ХХК-д  радио нэвтрүүлэг бэлтгэх төсөв болох 14.9 саяыг, “Жэй Си Ай Монгол” ГҮТББ-д “Дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх, дутуу нярайн асаргаа сэдэвт контент бүтээх” ажил 30 сая, “Сошиал рүүм” ХХК-д мөн 30 сая, “Хьюмэн Зэт” ХХК руу 29 сая, дахин он гарахын өмнөхөн “Хьюмэн Зэт” ХХК руу 67.9 саяыг контент бүтээх зориулалттайгаар тус тус шийдвэрлэж байжээ.

Үүгээр зогсохгүй “Энх Арслан” ХХК руу 3 сарын гэрээт ажилд 75 сая төгрөгийг, “Эс эм ньюсмэдий” ХХК-д 24.7 сая төгрөг, “Тусгал цэц” НҮТББ-д 30 сая, “Поверс прогресс” ХХК-д 21 сая,   “Мэдээллийн урсгал” ТББ руу 41.2 саяыг яг нэг өдөр, ижил хугацаатай гэрээнд үзэглэж, санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Эдгээр санхүүжилтийн мэдээллээс харахад, сайд асан С.Энхболд удааны хугацааны гэрээ хийдэггүй. Богино хугацаанд  ажил гүйцэтгүүлэх  гэрээг хийж, ихэвчлэн сошиал контент, маркетинг сурталчилгаандаа мөнгө заржээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 14 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 19 цагийн өмнө
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05