ТӨСВИЙН ТОДОТГОЛ БА 1.8 ИХ НАЯД ТӨГРӨГ

Д.УЛСБАЯР
2023/06/02

 Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг өнөөдөр  өргөн барина. Мөн төсвийн тодотголтой холбоотой Сангийн сайд Б.Жавхлан сонгууль дөхөж байгаа болохоор ийм шийдвэрүүд гараагүй гэдгийг онцлоод байгаа билээ. Доорх зүйлсийг санхүүжүүлэхэд төсвөөс нэмж 1.8 их наяд төгрөг шаардагдаад буй юм. 

Төсвийн тодотголоор:

  • Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Ингэхдээ2023 оны эхний хагас жилийн хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт нөхөж олгоно;
  • Ахмадын тэтгэврийн зөрүүг ойртуулахын зэрэгцээ бүх тэтгэврийг 10% нэмэгдүүлнэ;
  • Халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг тус бүр 12.8 хувиар нэмэгдүүлнэ;
  • Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээг 2023 оны хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан 2-3 дахин нэмэгдүүлж 275 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлнэ;

Мөн 2023 оны 7 дугаар сарын 1-нээс:

  • Соёл урлаг, биеийн тамир, спортын албан хаагчдын цалингийн доод хэмжээг 780.0 мянган төгрөг болгох;
  • Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 680.0 мянган төгрөгт хүргэх;

2023 оны 10 дугаар сарын 1-нээс:

  • Төрийн мэргэжлийн үйлчилгээ (шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спорт)-ний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 1.0 сая төгрөг болгох;
  • Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 750.0 мянган төгрөг болгох;
  • Төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчдын цалингийн сүлжээний доод хэмжээг 1.0 сая төгрөгт хүргэж, албан тушаалын зэрэглэлийг оновчтой болгох зэрэг асуудлыг шийдвэрлэхээр тусгасан байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 13 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 18 цагийн өмнө
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05