УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлээ.
Тэрбээр "Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар хүмүүс нэлээд их тоо ярьж байна. Зөв, буруу мэдээлэл түгээх вий гэдэг үүднээс зарим нэгэн зүйлийг тодруулж хэлье. Бүлэг ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт нөхөн олгох, УИХ-ын гишүүдийн тоог 126 байх өөрчлөлт зэргийг дэмжсэн. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын доод цалин 550 мянган төгрөг байсныг долоодугаар сарын нэгнээс эхлэн 750 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр тогтлоо.
Түүнчлэн бүх ахмадуудын тэтгэвэр 10 хувиар нэмэгдэнэ. Харин цалинг хоёр үе шаттайгаар нэмэх бөгөөд 7 болон 10 дугаар сарын нэгнээс нэмэх өөрчлөлтийг оруулна. Эхний ээлжинд соёл, спорт, нийтлэг үйлчилгээний ангилалд байгаа төрийн албан хаагч нарын цалинг нэмнэ. Бусад төрийн албан хаагч нарын цалинг хоёрдугаар шатанд нэмэхээр болсон" гэв.