УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар цалин тэтгэвэр нэмэгдүүлэх болон хүүхдийн 100 мянган төгрөгийг хүүхэд бүрт буюу 100 хувьд олгох асуудлыг хэлэлцэж байна.
Тэгвэл бүлгийн хуралдаанаар бүрэн тэтгэврийн доод хэмжээг 700 мянган төгрөг болгохыг дэмжлээ. Уг асуудлыг маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулна. МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.