Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд энэ сарын 26-ны өдөр "Кореан эйр" нислэгээр авлигын хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан Х.Болормааг АТГ, ЭЦА-ны ажлын хэсэг БНСУ-ын албадтай хамтран Монголд авчирсан. Түүнчлэн өчигдөр БНХАУ-аас хэрэгт шалгагдаж байгаа дахин нэг иргэнийг авч ирсэн юм.
Өнөөдрийн байдлаар “Шувуу” ажиллагааны хүрээнд нийт таван хүнийг монголд авчраад байгаа бөгөөд “Шувуу” ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгааг албаныхан онцоллоо.