Ц.ЭЛБЭГДОРЖИД 8 ЖИЛ ЗҮТГЭСЭН А.ГАНБААТАР, АН-ЫН ДАРГА Л.ГАНТӨМӨР НАРЫН “АСТРА РҮҮТ” ХХК ХААДС-ААС 866.5 САЯЫН ЗЭЭЛ АВСАН

Д.УЛСБАЯР
2023/05/30

Улстөрчид, эрх бүхий албан тушаалтнуудын их шунал төрийн тодотголтой бүхий л сан руу хуруу дүрсэн байгаа нь илчлэгдэж, сүүлийн үед ард иргэд бухимдалтай байна. Сангаар дамжуулж мөнгө угаадаг, сангийн мөнгө хумсалдаг гэхчлэх гадаадын элдэв кинон дээрээс л харж байсан Монголчууд бодит үнэнтэй нүүр тулахад хэцүү байгаа биз.

Хэн мэдээлэлд ойр байна, хэн эрх мэдэлтэй нэгнийг таньдаг байна тэр хэрээр боломжийг өөртөө нааж, амьдрал ахуйгаа дээш нь татсаныг бид бүхэн харлаа. Хамгийн аймшигтай нь яасан их ханаж цаддаггүй шунал вэ. Нэг хэсэг нь өөрөө, гэр бүлээ, ах дүү, хамаатан саднаа, бүр найз нөхдөө хүртэл хууль бус үйлдэлдээ татан оролцуулсан байхад нөгөө хэсэг нь өөр хоорондоо үгсэн хуйвалдаж, бүлэг фракц болж идэж уусан байх жишээний.

БЗС-аас хүүхэд нь өндөр дүн бүхий зээл авсан эрхмүүдийн тэргүүн эгнээнд АН-ын шинэхэн дарга Л.Гантөмөр бичигдэнэ. Гэхдээ зээлийн асуудал нь илчлэгдэж, олон нийтээс шүүмжлэл хүртсэний дараа 127 мянган ам.долларыг хэдхэн хуваагаад төлчихснийг авч үзвэл, зээлсэнч төлсөн хүмүүсийн эгнээнд орох биз. Сүүлийн үед түүний охиныг зээлээ бүрэн төлж дууслаа гэж ирээд л хэвлэлүүд цохон тэмдэглэж байгаа нь БЗС-ийн асуудлаас чимээгүй мултарчих нэг алхам гэж харж байвал ёстой эндүүрэл болох биз.

Хамгийн их зээл чөлөөлөлт  Боловсролын сайдаар Л.Гантөмөр ажиллаж байх үед хийгдсэн,  10 гаруй тушаалаар 435 зээлдэгчийн 40.6 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн асуудал нь үлдэж байна.

Л.ГАНТӨМӨР & ЗӨВЛӨХ А.ГАНБААТАРЫН НАРЫН КОМПАНИ ӨРӨН ДЭЭРЭЭ ӨР НЭМЖ БОСГОСООР ЗЭЭЛ НЬ 866.5 САЯ БОЛЖЭЭ

Энэ бүхнээс гадна тэр ганц БЗС-ийн асуудалд хутгалдаагүй. Ахиад Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан улстөрчдийн ч эхний хуудсанд дурайж байгаа.

Тодруулбал, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хагас тэрбумаас давсан зээл авсан “Астра рүүт” ХХК-тай Л.Гантөмөр холбогддог. Товчхондоо, хувь эзэмшигч. Тэгвэл эл компани өдгөө Хөдөө аж ахуйг дэмжих санд 866.5 сая төгрөгийн өртэй.


 “Астра рүүт” ХХК нь 2021 оноос өмнө 78.5 сая төгрөгийн өртэй байсан ба 2021 онд нэмж 787.9 сая төгрөгийн зээл авсан. Өнгөрсөн онд өр төлөөгүй бөгөөд өдгөө хуримтлагдсан нийт өрийн хэмжээ нь 866.5 сая төгрөг болоод байна. 

УИХ-ын гишүүн асан, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр энэхүү компанийг Ц.Элбэгдоржийг МУ-ын Ерөнхийлөгч байх үед  зөвлөхөөр нь ажиллаж байсан А.Ганбаатартай хамтран байгуулсан гэх мэдээлэл бий. Гэхдээ энэ хоёроос гадна Д.Ганбат, Ю.Энхбат гэхчлэн хувь эзэмшигчид байдаг. Мөн тус компанийн гүйцэтгэх захирлаар Лхамжавын Энхбат гэгч ажилладаг байна.


Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЗӨВЛӨХӨӨС МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ А.ГАНБААТАР ГЭЖ ХЭН БЭ?

Ц.Элбэгдоржийг 8 жил дагаж, зөвлөхөөр нь ажилласан гэх А.Ганбаатар 2015 онд Монголын хөл бөмбөгийн Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Улмаар үүнээс даруй 4 жилийн дараа буюу 2019 онд Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч болсон ч энэ онд улиран томилогдсон. Мөн үүнээс өөр тодотгол нь, 2000 оноос хойшхи бүх сонгуульд Ардчилсан намын олон нийтийн харилцаа PR-ыг хариуцан ажилласан гэх.

Тэгвэл Л.Гантөмөр, А.Ганбаатар нарын хамтран эзэмшдэг “Астра рүүт” ХХК-ийн тухайд 2016 онд байгуулагдаж, жил гаруйн дараа буюу 2017 оноос зээл авч эхэлсэн байгаа юм. Түүнчлэн, Л.Гантөмөр, А.Ганбаатар нар 2017 онд яг нэг өдөр хувь эзэмшигчээр орж ирсэн.


ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 11 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 16 цагийн өмнө
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05