А.Цогцэцэгийг Эрүүл мэндийн сайдаар томилогдон ажиллаж байх үед эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авч байсан солонгос эзэнтэй “Сөүл сэниорс Монголиа” ХХК-ийн “Сөүл” эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын сангаас 2019 оноос хойш тасралтгүй санхүүжилт авчээ.
Анх 2019 онд 382 сая, 2020 онд 595 сая, 2021 онд 1 тэрбум, 2022 он буюу өнгөрсөн жил 1.4 тэрбумын санхүүжилт авсан мэдээлэл нь өнөөдөр shilen.gov.mn-д байршжээ. Нийт санхүүжилт авсан үнийн дүн 3.5 тэрбум гэсэн үг.