Рок-н-роллын хатан хаан дуучин Тина Тёрнер 83 насандаа таалал төгслөө

Н.ЦАЦРАЛ
2023/05/25

"Рок-н-роллын хатан хаан" гэгддэг Америкийн дуучин Тина Тёрнер 83 насандаа өвчний улмаас таалал төгссөнийг түүний төлөөлөгч мэдэгдлээ.

Тэрээр сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн асуудалтай байжээ. Тэрээр цус харвалт, хорт хавдар, бөөрний дутагдалтай тэмцэж байлаа.

"Хөгжим, амьдралын хязгааргүй хүсэл тэмүүллээрээ тэрээр дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчдийг байлдан дагуулж, ирээдүйн оддод урам зориг өгч байв. Бидэнд томоохон өв болох өөрийн дуу хөгжмийг үлдээсэн эрхэм найзтайгаа салах ёс гүйцэтгэж байна." хэмээн түүний Инстаграмд бичжээ.

Тинагийн карьер 1960-аад оноос эхэлсэн ч тэрээр 1972 онд тайзны анхны хамтрагч, нөхөр Айк (Ike & Tina Turner)-тай хамтран Proud Mary хамтлагийн Creedence Clearwater Revival дууны ковер дуугаар анхны Грэммигээ авч байжээ.

Тина карьерынхаа туршид Грэммийн нийт найман шагнал хүртэж, хоёр удаа буюу анх 1991 онд нөхөр Айкийн хамт, хоёр дахь удаагаа 2021 онд соло уран бүтээлчийн хувиар Рок-н-роллын алдрын танхимд багтсан байна.

1978 онд Тина, Айк хоёр гэрлэлтээ цуцлуулжээ. 1970-аад оны Америкт ганц бие хар арьст эмэгтэй амжилтад хүрнэ гэдэгт итгэх хүн ховор байв. Гэвч түүний хүчирхэг хоолой, онцгой хөдөлгөөн нь удалгүй рок-н роллын хатан хаан болгон алдаршуулжээ.

1984 онд бичигдсэн "What's Love Got to Do With It" сингл нь Тина Тёрнерийн хамгийн их хит болж чадсан төдийгүй дэлхийн хөгжмийн өвийн нэг хэсэг болсон байна.

Супермодель Наоми Кэмпбелл "Амгалан нойрс доо домогт хатан хаан минь. Тань шиг хүн дахин төрөхгүй. Тантай хамт өнгөрүүлсэн дурсамжаа нандигнах болно" гэж бичжээ. Дуучин Бейонсе, Жанет Жексон, Жанел Мона, Рианна нар ч Тина Тёрнерт хүндэтгэл үзүүлж, түүний амьдрал, дуу хөгжим тэдэнд хүчтэй нөлөө үзүүлсэн тухай бичсэн байна.

30 жилийн турш дэргэд нь байсан Тина Тернерийн менежер Рожер Дэвис түүнийг байгалийн бүхий л хүчийг шингээсэн өвөрмөц хүн хэмээн нэрлэжээ. Тэрээр "Би түүнтэй 1980 онд танилцсан. Эхний өдрөөсөө л тэр өөртөө маш итгэлтэй харагдаж билээ. Би түүнийг маш их санах болно" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05