ТОЙМ: Г.ЗАНДАНШАТАР ТЭРГҮҮДТЭЙ УИХ-ЫН ГИШҮҮД, ЗАСАГ ДАРГА, ЦАГДААГИЙН ДАРГА НАРЫН ХҮҮХДҮҮДИЙН АВСАН ЗЭЭЛ

Н.ЦАЦРАЛ
2023/05/22

Боловсролын зээлийн сангаас гадаадад суралцсан 2368 суралцагч нийт 363 тэрбум төгрөгийн зээл авсны 90 хувь нь өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүс тэдний хамаарал бүхий этгээд байгаа нь аль эртнээс асуудал дагуулж ирсэн.

Гэхдээ сүүлийн өдрүүдэд энэ асуудал бүр хурцаар тавигдаж байна. Тиймээс бид  Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад өндөр төлбөртэй сургуульд суралцсан улстөрч болон төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий зээлдэгч нарын мэдээллийг  тоймлон хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮД & ХАМААРАЛТАЙ ЭТГЭЭДҮҮД, ХҮҮ, ОХИНЫХ ЗЭЭЛ АВСАН БАЙДАЛ

  • УИХ-ын гишүүн, Ц.Даваасүрэнгийн охин Д.Долзодмаа АНУ-ын Пурди их сургуульд инженерийн чиглэлээр 2012-2016 онд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 191 мянган ам доллар буюу 660 сая төгрөгийн зээл авчээ. Үүнээс хойш 7 жил өнгөрчихөөд байхад авсан зээлээ эргүүлэн төлөөгүй байна.

Ц.Даваасүрэн охин нь БЗС-аас зээл авсан байвал “УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө“ гэв

  • УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АНУ-ын Хойд Виржинийн Их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр 2007-2009 онд суралцахдаа 32000 ам.долларын зээл авч, авсан зээлээ тэглүүлсэн байна. Тэрээр уг сургуулиа төгссөн эсэх нь тодорхойгүй. Тиймээс төгсөөгүй сургуульд сурахаар авсан зээлээ тэглүүлсэн гэсэн үг юм.

Б.Энхбаяр гишүүн туслах хайж байна

  • УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүү А.Биндэрьяа Канадын Торонтогийн их сургуульд 2016-2020 онуудад физикч мэргэжлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 101 967 ам. доллар буюу 351 сая төгрөгийн зээл авчээ. А.Биндэръяа нь тэргүүлэх бус мэргэжлээр суралцсан, зээлээ эргүүлэн төлөөгүй зөрчилтэй.
  • Зээлдэгчийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Г.Дамдинням үргэлжлүүлж байна. Тэрээр Канадын Бритиш Колумбиа их сургуульд Уул уурхай, нийгмийн хариуцлагын чиглэлээр 2012-2014 онуудад суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар буюу 110 сая төгрөгийн зээл авчхаад эргүүлэн төлөөгүй байна. Үүний дээр тэргүүлэх бус мэргэжлээр сурсан зөрчилтэй.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням | News.MN

  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн 2010 онд Хятадын Газрын тосны Их сургуульд суралцахдаа 22 мянган ам долларын зээл авснаа одоо болтол төлөөгүй байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнг ажлаас нь чөлөөлжээ

  • БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн дүү 2004 онд ОХУ-д Боловсролын зээлийн сангаар сурснаас гадна мөн түүний эхнэр М.Сэржмядаг 2005 онд Австралийн Мельбурны их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр 33.5 мянган ам долларын зээлээр суралцаж улмаар зээлээ 2017 онд чөлөөлүүлсэн байна.

Л.Энх-Амгалан: Эхнэр маань БЗС-гийн зээлээр суралцсан нь үнэн, үүргээ биелүүлсэн ч гэлээ төлөх нь зөв

  • УИХ-ын гишүүн Х.Баделханы хоёр охин БЗС-гийн зээлээр АНУ болон Англид суралцжээ. Охин Б.Галия 2004, 2006 онуудад Англид 18 мянган ам доллараар суралцаад зээлээ тэглүүлсэн. Охин Б.Арна 2003 онд АНУ-ын Де Врай их сургуульд 92 мянган ам доллараар төрийн захиргаа удирдлага чиглэрээр суралцаад мөн зээлээ тэглүүлжэ
  • УИХ-ын гишүүн Т.Доржхандын хүү Д.Эрдэм Английн Кембрижийн их сургуульд Эдийн засгийн чиглэлээр 2019-2021 онд суралцахдаа 33,454 ам долларын зээл авсан юм. Д.Эрдэмийн зүгээс 16000 паунд, ээж Сийлэнгээс 49 сая төгрөгийн гүйлгээг Боловсролын зээлийн санруу 2023 оны 5 дугаар сарын 21-ний шилжүүлжээ.

1.1 тэрбум төгрөгийн авлагатай УИХ-ын гишүүн Т.Доржханд хүүгийнхээ сургалтын төлбөрт 100 гаруй сая төгрөг улсаас зээлэх нь шударга уу ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

  • БЗС-гийн жагсаалтыг УИХ-ын дарга Г.Занданшатар болон түүнд хамаарах этгээдүүдээр үргэлжлүүлж байна. Г. Занданшатар нь 2003 онд Нидерландын Маастрихтын Удирдлагын сургуульд суралцахдаа 6 мянган ам.доллар, түүний төрсөн дүү Г.Оюунгэрэл мөн онд Австралийн Свинбурн их сургуульд суралцахдаа 16 мянган ам.доллар. Г.Занданшатарын хүү 3.Алтангэрэл нь бакалаврын зэрэгт суралцахдаа 93 мянган ам доллар, охин 3.Должинсүрэн нь мөн бакалаврын зэрэгт суралцахдаа 139 мянган ам. долларын зээлийг тус тус аваад төлөөгүй байна. Зээлийн сангаас хамаарал бүхий хүмүүстээ зээл авсан жагсаалтыг тоогоороо УИХ-ын дарга тэргүүлж явна. Нэг гэр бүлээс буюу хамаарал бүхий дөрвөн хүн энэ сангаас нийтдээ 128 971 ам доллар буюу өнөөдрийн ханшаар 444 сая төгрөгийн зээл авчихаад төлөөгүй байгаа юм. 

Г.Занданшатар: Хайртай ханьтайгаа гэр бүл болоод 27 хаврыг хамтдаа үджээ

ТУС САНГИЙНХАН ӨӨРСДӨДӨӨ ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ

  • Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди ОХУ-ын ГХЯ-Дипломат Академид Олон улсын харилцааны чиглэлээр 2014-2016 онуудад суралцахдаа 32 мянган ам.доллар буюу 110 сая төгрөгийн зээл авчээ. Уг зээлээ Боловсрол Шинжлэх ухааны сайд асан Л.Цэдэвсүрэнгийн үед буюу 2020 оны 12 дугаар сард тэглүүлсэн байна.

Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди өөрийгөө зээлээс чөлөөлжээ

  • Мөн тус сангийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Батнэмэх нь Английн Сесоѕ Лондон коллежид бизнесийн удирдлагын чиглэлээр 2009-2011 онуудад суралцсан Ингэхдээ 32 мянган ам.доллар буюу 110 сая төгрөгийн зээл авч, 2022 оны 3 дугаар сард буюу Л.Энх-Амгалан сайдын үед зээлээ тэглүүлжээ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ЯАЖ ДУТХАВ

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал 2010 онд АНУ-ын Аляска Фербанксын Их сургуульд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам доллар буюу 110 сая тогрогийн зээл авчээ. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаа өнгөрсөн байтал авсан зээлээ төлөөгүй байна. Зээл авч суралцсан тухайн үед Б.Азжаргал нь Дархан сумын ЗДТГ Засаг даргын орлогчоор ажиллаж байсан.

БАНКНЫ ДАРГА НАРЫН ХҮҮХДҮҮД

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы охин Б.Хулан 2005 онд АНУ-ын Калифорний Их сургуульд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 34 мянган ам доллар буюу 117 сая төгрөгийн зээл авчээ. Уг зээлээ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн үед буюу БСШУ- ны сайдын 2016 оны 6 сарын 23 өдрийн А/260 тоот тушаалаар тэглүүлсэн байна.

Н.Баяртсайхан: 2019 онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ | Sonin.MN

ЦАГДААГИЙН ДАРГА, ХУРАНДАА НАРЫН ХҮҮХДҮҮД Ч ЗЭЭЛ АВЧЭЭ

ЦЕГ-ын дарга асан Д.Сандаг-Очир хурандаагийн охин С.Хишигбаяр нь 2008 онд Сингапур улсад АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгсчээ. Ингэхдээ Боловсролын зээлийн сангаас 16 мянган ам доллар буюу 55 сая төгрөгийн зээл аваад одоо болтол төлөөгүй байна.

Д.Сандаг-Очир генерал тэтгэвэртээ гарчээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 6 цагийн өмнө
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24