УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Томоор нь хэлбэл би хувь гишүүний хувьд шинэчлэл хийвэл хийсэн шиг хиймээр байна гэдэгтэй санал нэг байгаа.
Урьдчилж ирсэн зүйлийг харахад УИХ-ын гишүүдийн тоог нэмж болох юм, гэхдээ 152 их байна. Холимог тогтолцоог дэмжинэ гэсэн саналууд давамгайлж байгаа. Нам, бүлгүүдээрээ ярилцаад 152 гэдэг тоог бууруулахад хүрсэн. Одоогийн байгаа газар нутаг, хүн амын төвлөрлийг бодолцсон 76 тойргоо хэвээр байлгах ойлголцолд хүрсэн. УИХ-ын гишүүдийн тоог дунджаар 126 байна. Зөвхөн Ардчилсан намын саналаар авсан тооцоо биш.