С.Ганбаатар:Бид хаалгаа хаагаад сандал, ширээгээ нэмэх асуудлаар ярьж болохгүй

Н.ЦАЦРАЛ
2023/05/19

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийв.

Тэрбээр "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журамд УИХ төслийг хэлэлцээд тухайн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгад оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй саналаар тогтвол УИХ тогтоол гаргана гэж заасан.

Бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зүгээр л хаалгаа хааж байгаад шийдчихдэггүй. Ард нийтийн санал асуулгаар асуух ёстой гэж журамлаж заасан байна. Би өнөөдөр 152 юу, 126 юу, тэр тухай ярих гээгүй байна. Монголын ард түмнээс үүнийг асуугаач. Бид хаалгаа хааж байгаад сандал ширээгээ нэмэх тухай ярьж болохгүй.

76 бол иргэдэд зориулж хууль баталдаг. Бидэнд баталдаг хуулийг ард түмнийхээ өмнөөс бид гар дүрж оролцох гэж байгаа гэсэн үг.

Олон улсын сэтгэгчид бас хэлсэн байна. Айн Рэнд “Зөвшилцөл бол фашизм юм” гэж айхавтар хатуу үг хэлсэн. Судлаад үзвэл шударга ёсонд тулгуурлаагүй зөвхөн улс төрчид хоорондоо ашиг сонирхлоороо зөвшилцвөл фашизм юм. Бүр нарийвчилбал иргэдтэйгээ зөвшилцөхгүйгээр улс төрчид хаалгаа хааж байгаад зөвшилцвөл төрийн эрхэд хүрэх фашизм буюу төрийн эрх мэдэлд сонгуульгүйгээр хүрч байна гэсэн санаа. Эрхэм гишүүд ээ, та бүхнийхээ гэгээн оюун ухаанд санал асууж өгөөч гэж хүсэж байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05