Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилох талаар хэлэлцэн баталжээ.
Тэрээр өнгөрсөн сарын 18-нд чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхдөө “Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хувийн шалтгаанаар энэ оны нэгдүгээр сарын 13, мөн энэ сарын 4-нд өгсөн. Намайг анх Ковидын хуулиар түр томилсон. Банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах учиртай. Одоогоор улс төрд орох бодол байхгүй” гэсэн юм.