​Баянголчууд хуучин засаг даргаа санагалзжээ

Н.ЦАЦРАЛ
2023/05/16

УИХ-ын гишүүд ҮХНӨ хийж гишүүдийнхээ тоог нэмэхээр иргэдтэй уулзалт хийж бухимдлыг төрүүлсэн өдрүүд өнгөрч байна.

 БГД-т ч мөн ижил уулзалт боллоо. БГД-ийн иргэн, сэтгүүлч хүнийхээ хувьд тус уулзалтыг сонирхож очлоо. Өргөн хэрэглээний барааны үнэ өдөр болгон нэмэгдэж амьдралд нь хаана ч хүрэхгүй байгаагаа зааланд цугларсан хүн бүр ам уралдан шүүмжилж байгаа харагдав.

 Ахмадууд тэтгэврээрээ талхаа авах уу? эм тариагаа авах уу? гэсэн сонголтод байна гэж цөхөрсөн хоолойгоор гишүүдэд хандан хэлж байв. Асуудлаа хэзээ ч ил гаргадаггүй МАН хүртэл энэ удаад хагарлаа барьж чадахгүй байгаа нь харагдаж хоёр хуваагдаж. 


БГД-ийн МАН-ынхан Дүүргийн засаг даргаа 2 ч удаа огцруулах гэж оролдсон. Даргаа "дарах" гэж маргалдах хооронд хийгдэх ажлууд хойшилж, хороон засаг дарга нар ажлын байрандаа байдаггүй, Баянгол дүүрэг хогондоо дарагдан эзэнгүй айл шиг л байгаа талаар иргэд ам уралдан ярьцгааж байлаа. С.Эрдэнэ, С.Одонтуяа нарыг засаглаж байх үед Баянгол дүүрэг арай ч ийм байдалд хүрч байгаагүйг МАН-ын жирийн гишүүд нь хоорондоо шивнэлдэцгээж байв. Аргагүй дээ гуравхан жилийн өмнө хоггүй, эмнэлэг нь иргэддээ хүрэлцээтэй, хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт бүрэн хамрагддаг Нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулбал юм юмтай хамгийн сайхан Амар тайван Баянгол дүүрэг өнөөдөр "аймаар замбараагүй" БГД болж.


0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05