ШИЛ АЖИЛЛАГАА: НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ГАЗАР ОЛГОЛТЫН МЭДЭЭЛЭЛ “ШИЛЭН” БОЛЖ ЭХЭЛЛЭЭ

Д.УЛСБАЯР
2023/05/15

Иргэд, олон нийт өнгөрсөн өдрүүдэд үе үеийн Хотын дарга нарын газар олгосон мэдээллийг ил болгохыг шаардаж, нийтийн эзэмшлийн зам талбайд дураараа барилга орон сууц барьсан асуудлыг таслан зогсоохыг хүсч бухимдлаа илэрхийлсээр байсан.

Тэгвэл өнөөдрөөс Shilen.gov.mn сайтад нийслэлийн Засаг дарга нарын газар олгосон мэдээлэл нээлттэй ил тодоор байршиж эхэллээ.

Тодруулбал, Улаанбаатар хотод 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх Нийслэл Улаанбаатар хотын үе үеийн Засаг дарга нарын захирамжаар ашиглах, эзэмших эрх олгосон  хуулийн этгээд,  иргэний газрын мэдээллийг ил болгож байна.

Үүнд,

Газар эзэмших, ашиглах эрх олгосон 14,954,

Эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6,329,

Эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8,525,

Эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7,150 нийт 36,958 мэдээлэл нээлттэй ил тод байршуулжээ.

Дээрх мэдээллийг ил болгосноор анх тухайн газрыг ямар шийдвэрээр, аль байршилд, хэдэн мкв газрыг ямар зориулалтай, хэнд олгосон талаарх мэдээллийг болон тухайн газрын эзэмших, ашиглах эрхийн хугацааг ямар шийдвэрээр сунгасан, тус эрхээ ямар шийдвэрээр хэзээ, хэнд шилжүүлсэн, эрхийн гэрчилгээний талбай, зориулалтыг ямар шийдвэрээр өөрчилсөн зэрэг мэдээллийг он цаг хугацааны хувьд түүхчилсэн байдлаар нээлттэй харах боломжтой аж.

Цаашид 21 аймаг, 9 дүүргийн  Засаг дарга нарын эзэмших, ашиглах зориулалтаар олгосон тухай түүхчилсэн мэдээлэл болон Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх эзэмших, ашиглах зориулалтаар газар олгосон тухай мэдээллийг ил болгохоор ажиллах юм байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05