Пүрэв гарагт Твиттер компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өөрийг нь удахгүй залгамжлах хүнийг олсноо зарласан ч нэрийг нь ил болгоогүй юм.
Харин өчигдөр тэр шинэ гүйцэтгэх захирлын нэрийг зарлажээ.
Твиттер компанийн шинэ гүйцэтгэх захирал нь Америкийн томоохон энтертайнмент медиа компани NBCUniversal-ийн зар сурталчилгаа хариуцсан захирал асан Линда Яккарино юм байна.