Соёлын сайдын нөхөр Г.Бат-Эрдэнэ дуурийнхныг залхуу учир өөдлөдөггүй гэх утгатай зүйл хэлчихэв үү дээ!

Н.ЦАЦРАЛ
2023/05/12

Сүүлийн үед урлаг, уран сайхны уран бүтээлчид өөрсдийн авч буй цалинг амьдрах хэрэгцээнд нь хүрэхгүй байгаа талаар  цахим хуудсандаа нийтэлж давалгаалах болсон. Тэр дундаа дуурийн театрын дуучид ямар ч урлагийн арга хэмжээнд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Тэд салбар нь Соёлын сайдтай байгаа ч урлагт тулгамдаж буй асуудал цалин, ажлын байрны нөхцлийг шийдэж өгөхгүй байгаад дургүйцлээ илэрхийлсээр байна.

Тэгвэл өөрийгөө  хамгийн завгүй сайдаар тодорхойлоод байгаа Соёлын сайд  Ч.Номин үүнд өнөөдрийг болтол ямар нэг  тайлбар мэдээлэл өгөхгүй байгаа юм. Харин түүний нөхөр Г.Бат-Эрдэнэ асуудал болгоны араас  эхнэрээ өмөөрөөд байгаа юм уу, элэглээд байгаа юм уу гэмээр зүйлс бичдэг.  Энэ удаад  "Болж өгвөл олон хүн гадаад явж ажиллаж, амьдарч үзэх хэрэгтэй. Ямар ажил хийж ямар цалин авдаг, тэрнийхээ хэдийг түрээс, татвар, даатгал төлдөг, боломж их ч ӨРСӨЛДӨӨН ямар өндрийг мэдрэх нь зөв.

Түүнээс биш гадаад явчихвал л яг алах гээд байна гэж бодож болохгүй. Миний мэдэх гадаадад амжилттай амьдарч байгаа хүмүүс үнэхээр унтах завгүй, нойр хоолгүй ажилладаг хөдөлмөрч хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл залхуу хүмүүс бол хаана ч амьдарсан өөдлөхгүй. Бүр л их өрөнд орно" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Түүний хэлж байгаагаар дуурийн дуучид, УДЭТ-ын жүжигчид залхуу хүмүүс бололтой. Тэрч утгаараа өөдлөхгүй, өр ширтэй байдаг санж. 






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05