Гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших буюу “Өөжгий” нь монголын амьд хөгжмийн салбарт өөрийн өнгө төрх, гитарын аялгууг мөнхөлж чадсан нэгэн билээ. Түүнд аав нь 1980 онд 36 төгрөгний орос банзан гитар авч өгснөөр, амьдарлынхаа 40 гаруй жилийг амьд хөгжимтэй холбох эхлэлийг нь тавьж байжээ.
Тэрбээр тун удахгүй өөрийн бие даасан амьд хөгжмийн тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Мөн тус тоглолтоороо дамжуулан карьертаа цэг тавих гэж байгаа гэдгээ сонсогч фенүүддээ мэдэгдэв.
Өөжгий цахим сүлжээндээ нэгэн гайхалтай бичлэгийг нийтлэлийн хамт оруулжээ. Тэрээр "Ийм залууст байраа тавьж өгөх цаг болжээ. Ер нь энэ тоглолт миний хөгжимчний карьерын хувьд цэг тавих тоглолт болно. Хамт тоглох гитарчин Бархүү дүү маань 190 см өндөр царайлаг гитарчин тоглолтын техник, скил аймар Одоо эдний цаг хүссэн хүсээгүй ч ирж байна" хэмээн нийтэлсэн байна.
Энэхүү постыг харсан олон нийт залгамж халаагаа тухайн гитарчинд өгч байгаа илрэл хэмээн дүгнэж эхэллээ.