Д.Батдулам: Ажил олоход хүндрэлтэй иргэдийг олон чиглэлийн сургалтад хамруулж, ажлын байранд зуучилж байна

Н.ЦАЦРАЛ
2023/05/10

Нийслэл хийгээд дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн хэлтэс, албадууд иргэд рүү чиглэсэн олон талт ажлыг цаг алдалгүй зохион байгуулж байгаа. Нэн ялангуяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байранд зуучлах, ажлын байрны ур чадвар олгох сургалт зөвлөгөөнийг тогтмол явуулдаг. Тэгвэл энд дурьдсанчлан сүүлийн үед ямар ажил хийгдэж байгаа талаар  Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн тасгийн дарга Д.Батдуламаас тодрууллаа.

- Ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой ямар сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа вэ?

-Нас насныханд зориулсан олон төрлийн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Тухайлбал, 

·         Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх

·         Ажилгүй иргэдийг бүртгэх, ажлын байранд зуучлах

·         Ажлын байр нэмэгдүүлэх жижиг зээл олгох

·         Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх

·         Хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх

·         Ажилгүй болон, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт зориулсан гэх мэт 7 төрлийн сургалт явагдаж байна.

 -Сургалтууд ихэвчлэн ямар хэлбрээр явагддаг вэ?

·         Суурь ур чадварын сургалт

·         Танхимын мэргэжлийн сургалт

·         Үйлдвэрлэл дээрх мэргэжлийн сургалт

·         Аж ахуй эрхлэлтийн сургалт

·         Мал маллах болон малын ашиг шим боловсруулах сургалт

·         Залуучуудын сургалт, зөвлөгөө

·         Эмэгтэйчүүдэд зориулсан богино хугацааны ур чадвар олгох сургалт гээд танхим, практик хосолсон сургалтууд хийгддэг.

-Зөвхөн Сүхбаатар дүүргийн иргэд оролцох уу?

-Тиймээ. Иргэд маань өөрсдийн харьяа дүүргүүддээ очиж хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр бүхий л үйлчилгээг авч болно.

- Сургалтанд суусан хүмүүс төгсөөд мэргэжлийн үнэмлэхтэй бас ажилтай болох уу?

-Сургалтанд хамрагдсан иргэдэд чадамжийн гэрчилгээ олгодог тул ажилд зуучлагдах боломжтой болдог.

 -Ажилтан хайж байгаа байгууллагууд танайхтай харилцаж болох уу?

-Ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагууд сул чөлөөтэй ажлын байранд тохирох ажилтнаа https://ejob.gov.mn/home хаягаар орж сонгон авч болно. Мөн манай байгууллагын ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнгээс утсаар болон биеэр ирж чадварлаг боловсон хүчнээ зуучлуулан авах боломжтой.

 -Сургалтанд суух хүмүүс заавал ажилгүй мэргэжилгүй байх ёстой юу?

-Ажил олоход хүндрэлтэй бөгөөд ажил, хөдөлмөр эрхлээгүй эмэгтэйчүүд, гэртээ бага насны хүүхдээ асран хүмүүжүүлж буй эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон 18-34 насны залуус хамрагдана.

-Ажлын байрны дадлага хийдэг үү?

-Үйлдвэрлэл дээрх мэргэжлийн сургалтанд хамрагдагчийг ажил олгогчийн хэрэгцээ, суралцагчийн хүсэлтийг харгалзан дадлагажуулан ажилд зуучилдаг.

-Дадлага хийж байхдаа цалинтай байдаг уу. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлөгдөх үү?

-Дагалднаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлнө. Холбогдох санхүүгийн баримтад үндэслэн улирал тутам нөхөн олгоно. Мөн энэхүү сургалтууд маань жил бүр явагддаг тул иргэд идэвхтэй хамрагдсаар байгаа билээ

-Сургалтанд хамрагдая гэвэл бичиг баримт их шаарддаг уу. E-Mongolia г ашиглаж бүртгүүлж болох уу.

-Хэлтсийн болон хорооныхоо Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан, мэргэжилтэнд биеэр хандах, эсвэл манай PAGE д цахимаар хандаж бүртгүүлэх бүрэн боломжтой.

Хөдөлмөр, халамжийн үйл ажиллагааг төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран иргэд олон нийтэд сурталчилан таниулах, үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх үүднээс “Хөдөлмөр халамжийн салбарын өдөрлөг-2023” арга хэмжээ энэ сарын 17, 18-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байгаа. Иргэдийг идэвхтэй хамрагдаарай гэж уриалж байна.

-Нийслэл, дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтсийнхэн бүгд ирнэ гэж ойлгож болох уу?

- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт
- Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар
- Төвийн 6 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулж байна.

Уг өдөрлөгөөр ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага, хувийн хөдөлмөрийн бирж, мэргэжлийн сургалтын байгууллага, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийн худалдаа, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, нийгмийн халамжийн сангаас олгох ортопед, тусгай хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд оролцох тул иргэд та бүхнийг 2 өдрийн турш зохион байгууллагдах энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцож өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг авахыг урьж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05